Орос улс  хориг, цэргийн оролцоог хамаарахгүй сирийн асуудлаархи ямар ч тогтоолыг дэмжихэд бэлэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Нью Йоркод НҮБ-ын ЕА-н 66-р чуулган дээр мэдэгдлээ. Манай тусгай сурвалжлагч Елизавета Исакова АНУ-аас уламжлахдаа:

   Москва ливийн хэрэг явдлыг давтуулж, Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахаас татгалзаж байна гэж Сергей Лавров онцлов. Хамгийн гол нь хоёр талаас хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, өнөөгийн засгийн газар, сөрөг хүчний хооронд яриа хэлцээг төлөвшүүлэх хэрэгтэй. Сирийн асуудал өчигдөр Оросын сайдын АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй хийсэн уулзалтын гол сэдэв боллоо. Тэд Сирийн төдийгүй Палестин улсын ирээдүй, түүнчлэн ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх, ПДХС хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлыг дөрвөн цагийн турш авч үзэж хэлэлцэв. Гэвч талууд нэг ч асуудлаар тохиролцож чадсангүй. Тэр ч байтугай Вашингтоны байр сууринаас болж Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучилж байгаа ОХУ, АНУ, ЕХ, НҮБ-ын төлөөлөгчдийн уулзалтыг хойшлуулахаар шийдвэрлэжээ. Уг уулзалт Ерөнхий Ассамблейн явцад болох байсан. Гэвч АНУ Палестиныг тусгаар улсын хувьд хүлээн зөвшөөрөхийн эсрэг санал өгөхөд Орос улсыг итгүүлэхээр шийдсэн ч чадсангүй. Юу гэвэл  Москва Палестиныг бүр өнгөрсөн зууны 80-ад оны сүүлээр хүлээн зевшеерсен билээ. Харин Төрийн департаментын тактик гайхал төрүүлээгүй гэж Сергей Лавров хэлээд «Дээрх дөрвөн зуучийн хуралдаан одоогоор хийхгүй. Гэвч АНУ Палестины асуудлыг НҮБ-ын АЗ-д ч ЕА-д ч хэлэлцүүлэхээс сэрэмжлэхийг эрмэлзэж байгааг Хиллари Клинтонтэй хийсэн уулзалт харуулав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Палестины удирдагч Махмуд Аббас нарын 9-р сарын 23-ны баасан гаригт хийх уулзалт дээр дэвшүүлэх уриалгыг ЕА-д хэлэлцүүлэх Палестины эрхийг хасаж болохгүй гэж бид үзэж байна» гэв.Палестины талаас тооцоолсноор бол тогтоолын чанартай мэдэгдлийг нь 140  улс түүний дотор НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн ОХУ, БНХАУ хоёр дэмжинэ. ЕА-н шийдвэрээс үл шалтгаалан Израильтэй хийх яриа хэлцээг үргэлжлүүлнэ  гэж Палестин улс үзэж байна. Палестин улсыг хүлээн зөвшөөрснөөс хойш Рамаллатай хэлэлцээг зогсооно гэсэн Тель -Авивын хатуу мэдэгдэл ч үүнд саад болж чадахгүй. НҮБ-д хандан гаргах уриалгы нь Москва дэмжинэ гэдэгт Палестин найдаж байна гэж ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Гэвч дараа нь юу болох нь гол асуудал юм. Иймээс дөрвөн зуучийн ажлыг цаашид ургэлжлуулэх нь чухал болсон.

    Өчигдөр хэлэлцүүлэг Сири, Палестины  асуудлаар  хязгаарлагдсангүй. Энэ бүс нутгийн Ливи улсын байдал хүрц санал шүүмжлэл үүсгэв.  Жижиг гэгч дээд хэмжээний уулзалтаар Ливийн хөгжлийн хэтийн төлөвийг авч үзэв. Дээгүүр албатай 100 гаруй зүтгэлтэн уулзалтад оролцлоо. 60 нь шинэ Бүгд найрамдах улсыг төлөвшүүлэх саналаа илэрхийлэхийг хүслээ. Нэг хэсэг нь үг хэлж амжсангүй. Уулзалтад ОХУ-ыг төлөөлсөн Михаил Богданов оролцсон. Гэвч бүх санал зөвлөмжийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэг зурсан төгсгөлийн мэдэгдэлд харгалзан үзсэн байна. Ливийн эдийн засгийн асуудлыг уг уулзалтыг бодоход цөөн хүн оролцсон хуралдаанаар авч үзэж хэлэлцжээ. «Их найм», Ливи, Тунис, Египет, Марокко, Иордани  улсуудын эдийн засгийг сэргээхэд нийт 38 тэрбум доллар хоёр жилийн дотор гаргана. Довилийн түншлэл гэгчийн сайд нарын анхны уулзалтаас ийм шийдвэр гаргажээ. Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнууд санаачилгы нь дэмжинэ гэдэгт сайд нар итгэж байна. Арабын дээрх улсуудын эдийн засгийг сэргээх шинэ замын зургийн үндсэн зүйлийг төгсгөлийн мэдэгдэлд тодорхойлжээ. Эрх зүйг дээдлүүлэх, иргэний нийгэм болон  дэлхий,бүс нутгийн интеграцийг дэмжихээр заасан юм.  Орос улс төгсгөлийн мэдэгдлийн хэд хэдэн заалтыг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал, Иордани, Египет хоёр улстай хөрөнгө оруулалтын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байна.