Петербургийн гроссмейстер Пётр Свидлер шатрын дэлхийн цомыг хүртэж ийм хүндэт шагналыг хүртсэн анхны орос хүн боллоо. Энэ тэмцээн баруун сибирийн Ханты-Мансийск хотод болсон байна. Дэлхийн цом бол шатарчдын бие даасан тэмцээн юм. Төгсгөлийн тоглолтоос бусад бүх шатанд хоёр өрөг тоглодог байна. Хэрвээ хайнцвал 3 дахь өдөр нь тайбрейки буюу богиносгосон цагтай өрөг тоглодог юм. Эхний гуравт орсон тамирчид шатрын титмийн төлөөх тэмцээнд өрсөлдөнө. Дэлхийн цом нь дэлхийн аврагын титмийн төлөөх тэмцээнд орох цорын ганц сонгон шалгаруулах тэмцээн  гэж үзэж байна. Өөрийн эх орон нэгт Александр Гришукийг хожсны дараа Дэлхийн цом нь миний хөдөлмөрийн дээд амжилт боллоо гэж Свидлер мэдэгдсэн байна. Оросын шатарчид хөгжөөн дэмжигчдээ баярлуулаагүй удаж байна. Оросын хамгийн нэртэй шатарчин Владимир Крамник ФИДЕ-гийн үнэлгээр дөнгөж 4-р байрт орж байгаа юм.

   Пётр 35 настай түүнээс 28 жилийг  шатартай холбосон байна. Шатарт хүүхэд наснаасаа татагдсан гэж тэр ярьж байна. Тэр үнэхээр авьяастай бөгөөд гроссмейстр цолыг 18 насандаа хүртэж байжээ. Элит гроссмейструудыг бодвол тэр дэлхийн болон европын аврагын багийн тэмцээнд шигшээ багтайгаа тоглох болон шатрын олимдиадад оролцохоос хэзээч буцдаггүй байна. Бээжинд болсон шатрын дэлхийн аврагад ОУ-ын шигшээ баг амжилтгүй оролцож 4-р байр эзэлсэнд тэрээр сэтгэл гонсгор явдаг байна. Тийм учраас ОУ-ын аврагад тэрээр  гайхамшигтай бэлдэж орсон ба тэрээр 6 дахь удаагаа улсын аврага болсон байна. Ингээд тэр одоо Дэлхийн цомын аврага боллоо. Олон улсын хэмжээний мастер Антон Кузин хэлэхдээ Пётр энэ тэмцээнд маш шаргуу сайн бэлдсэн учраас ялах бүрэн боломжтой байсан тэмдэглээд: «Свидлерийн хувьд энэ жил одтой жил юм. Дөнгөж сая л Оросын аврага болсон. Харин одоо дэлхийн цомыг хүртлээ. Тэр үнэхээр сайн бэлдэж орсон нь харагдаж байна. Ийм учраас л түүний ялалт нь үнэ цэнэтэй байгаа юм» гэлээ.

   Дэлхийн цомын шөвөгт үлдсэн Александр Гришук өөрийнхөө ажилтанд сэтгэл хангалуун байна. “Би ер нь 2-р байрт нэг их дуртай байдаггүй, энэ удаа сэтгэл хангалуун байна. Энэ удаагийн тэмцээн маш хүнд байсан ч хүчтэй өрсөлдөгч байсандаа баяртай байна” гэж тэр мэдэгджээ. 2012 онд болох дэлхийн аврагын тэмцээнд орох эрхээ Свидлер, Гришук нар баталгаатай болголоо. Тэнд тэмцэл амаргүй болно гэж Антон Кузин үзэж байна. «Маш сайн бэлтгэлтэй байгаа болохоор манай тамирчид тэр тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болж чадна. Өрсөлдөгчид ч гэсэн сайн бэлтгэлтэй байгаа болохоор тоглолт үнэхээр сонирхолтой болно. Ер нь эхний арвын хэн нь ч хожиж магадгүй. Ямарч л гэсэн тоглолт амаргүй болно» гэж Антон Кузин ярилаа. Дөрөв дэх удаагаа явагдаж байгаа тэмцээнээс Дэлхийн цомыг хүртсэн анхны орос хүн Пётр Свидлер өөрийнхөө шатрын амьдралд хүндтэй шагналыг хүртлээ.