Оросын пуужин тээгч “Протон-М”, Казахстан улсын Байконурын сансарын буудлаас амжилттай хөөрлөө. ОХУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Алексей Золотухин энэ тухай РИА Новости агентлагт мэдээлсэн байна. ОУ-ын БХЯ-ны сансарын аппараттай “Протон-М” пуужин тээгч лхагва гаригт москвагийн цагаар 02:47 минутад амжилттай хөөрсөн гэж тэр ярьсан байна. Пуужингийн хөөргөлт горимын дагуу явагдсан байна.