Ливи улсын ШҮЗ 7-10 хоногийн дараа Түр засгийн газрыг эмхлэн байгуулна. Нью-Йорк хотод болж байгаа НҮБ-ын ЕА-н хуралдааны үеэр ШҮЗ-ийн ГХ-ны тэргүүн Махмуд Жибриль ингэж мэдэгдсэн байна. Шинэ засгийн газар сайд нарийн хэдэн суудалтай байх, засгийн газар зөвхөн Трипольд байрлах уу, эсвэл Ливийн зүүн баруун хэсгийн хотуудад хуваагдах уу, зэрэг асуудлуудыг одоо шийдэж байна гэж тэр хэлсэн байна. “Үүнээс гадна шинэ засгийн газартай хамт, олон улсын тендер явуулах удирдах газрыг байгуулна ингэснээр засгийн газрын ажллагааг ил тод болгож итгэлийг олно” гэж ШҮЗ-ийн тэргүүн нэмж хэлсэн байна.