АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган нар хоёр талын уулзалт дээр сирийн ерөнхийлөгч Башар Асадад үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгох шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Хоёр тэргүүний уулзалт Нью-Йорк хот дахь НҮБ-ын ЕА-н “талбар” дээр боллоо. Газын зурвасын тэнгисийн бүслэлтийг сэтлэхийг оролдсон “Эрх чөлөөний цувааг” израилийн цэргүүд таслан зогсоосноос түркийн 9 иргэн амь насаа алдснаас болж Израиль улстай муудсан сайн хөршийн харилцаагаа сэргээхийг Обама түркийн удирдагчид зөвлөлөө.