Орос, Монгол, Хятадын хотуудын музейнууд  Оросын БНБуриад улсад цайны  цуглуулгыг үзүүлжээ. «Цайны зам» олон улсын музейн төслийг Буриадын нийслэл Улаан Үд хотноо хэрэгжүүлэв. Хятадын Ханьчжоу, монголын Улаанбаатар, оросын Хиагт, Эрхүү, Новосибирск, Томск, Кунгур, Ульяновск  гээд тухайн үед Хятадаас Европт цай тээвэрлэж худалдах замыг дамжин гарч байсан хотуудын музейнууд цуглуулгаа ирүүлжээ. Эдгээр хотын түүх,соёлд «цайны  мөр» үлдсэн байна. Бүгд найрамдах улсын музейн захирал Татьяна Боронкова  өгүүлэхдээ: «Буриадын Улаан Үд, Хиагт хотуудын музейнууд  Хятад, түүний дотор цайнд хамаатай  эдлэл  бүтээгдэхүүний үзмэрүүдээ дэлгэн тавив. Орос улсаас Монгол, Хятад орох замд гаалийн боомт болсон Хиагтын цуглуулга их баялаг байна. Хавсрага урлагийн эдлэл, сав суулга, бүр Х1Х зуунаас өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн 200 төрлийн хавтгай цай цуглуулгад нь багтсан байв. Цай худалдаж байсан худалдаачид энэ бүхнийг оросын хотуудад үлдээсэн» гэв.

    Тухайлбал Томск хотын музей уран зураг, бурхны хөрөгийн цуглуулгаа сонирхуулав. Мөн цуглуулга цайнд хамаатай юу? Нэг талаас зургууд «цайны сэдэвтэй». Нөгөө талаас нэгэн худалдаачин  музейн байрыг цай худалдаж олсон хөрөнгөөрөө барьжээ. Түүнээс гадна цай худалдаж баяжсан худалдаачид цуглуулгын олон үзмэрийг цуглуулжээ. Цайны худалдаачид ХУ111-Х1Х зууны Оросын хамгийн баян хүмүүс байсан юм. Оросын худалдаачид цайнаас өөр хятадын бүтээгдэхүүнийг манай оронд дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн. Оросын томоохон бараг бүх музей тухайн үед язгууртнуудын гэрт байсан эд хогшилын цуглуулгатай . Энэ удаад ч цай сонирхогчид Хятадаас шууд орж ирсэн  эд хогшилыг сонирхон үзэх боломжтой байв. Татьяна Боронкова хэлэхдээ: «Хятадын Ханчжоу хот дахь дэлхийн хамгийн том цайны музейгээс авчирсан үзмэрүүд өндөр сэтгэгдэл төрүүллээ. 360 зэргийн цай Ханжоуд үйлдвэрлэдэг. Цайны мэргэшилтэй ажилтнууд олон төрлийн цай авчирж, цай найруулах, цайны ёслолыг үзүүлэн танилцуулсан» гэв.Буриадад ажилласан үзэсгэлэн  төсөл болсон төдийгүй  аялал жуулчлалын хөгжлийг хөндөн ярих боломж олгов. Музей аялагчдыг олноор нь ирүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэх асуудлаар санал шүүмжлэл  өрнөв. «Цайны их зам» бол  Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын компаниудаас санал болгосон аялалын чиг зам билээ. Музейн ажилтнууд энэ замаар түүхэнд нэвтрэх сонирхолтой аялалыг зохион явуулж чадах юм.