НҮБ-ын ЕА-н 66-р чуулганд оролцогчид тэр дундаа ОУ, Палестин улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн палестинчуудын саналыг дэмжихэд бэлэн байна. НҮБ-д хандсан илгээлт нь Палестин, Израилийн хоорондох хэлэлцээрийг орлож чадахгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнөөдөр хэвлэгдэн гарч байгаа “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Харилцан хүлээж авч болохуйц нөхцлийг бүрдүүлэх хүчин чармайлтыг идэвхижүүлэх хэлэлцээг сэргээх нь одоо юу юунаас илүү чухал байна гэж сайд үзэж байна.Палестин, израилийн зохицуулалтын зуучлагчдын хүрээг өөрчлөх нь одоо утга учиргүй юм гэж тэр үзэж байна. НҮБ, ЕХ, АНУ, Орос улсаас бүрдсэн “дөрвөл” үр ашигтай гэдгээ харуулсан гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэлээ. Маргааны талууд болох Палестин, Израиль улсууд бусад сонирхогчид болон НҮБ-ын АЗ энэ дөрвөлийг хүлээн зөвшөөрч байгаа билээ. Урьд нь хэлэлцэж тохирсон зүйлээ талууд хэрхэн мөрдөж байгаад “дөрвөл”-ийн оролцогч бүр хатуу хяналт тавьж байх ёстой гэж Лавров үзэж байна.