0Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож үйл явдлын хөгжлийн бэлэн жорыг тулган хүлээлгэж болохгүй гэж ОУ үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров “Российская газета” сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Хэд хэдэн улсад болсон хувьсгал бүс нутгийг эрс өөрчилсөн, одоо энэ бүс эрс хувьсалд ороод байна. Бүх төрлийн хүний эрхэд саадгүйгээр нэвтрэн орох эрх олж авах, амьдралын түвшинг дээшлүүлэх, их ардчилалд хүрэх гэсэн ард олны хүсэл зориг зэрэг энэ улсуудын ард түмнүүдийн эрх чөлөө тусгаар тогтнолоо олж авах үед бүрэлдэн бий болсон суурь болон дэглэмийг солиход энэ хувьсгалын утга учир оршиж байгаа юм.Улиг болсон маргааныг зохицуулах, олон улсын аюулгүй байдалд бүс нутгаас заналхийлж байгаа аюулыг арилгаж Ойрхи Дорнод болон Хойд Африкийг өөрчлөн байгуулагдахад нь хамтран ажиллах нь олон улсын хамтын нийгэмлэгийн гол зорилго юм гэж сайд хэлсэн байна.