Европын бүсийн өрийн хямралыг сулруулахын тулд ОУВС-гийн нөөцийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулахыг Бразил улс БРИКС-ийн орнуудад санал болгох гэж байна. Бразилийн сангийн яамны сайд Гвидо Мантега Вашингтонд пүрэв гаригт БРИКС-ийн ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ уулзахдаа энэ саналыг дэвшүүлэх гэж байна. Дэлхийн томоохон банкуудыг нэгтгэж байгаа Олон улсын санхүүгийн хүрээлэн Грек улсад тусламж болгож 20 тэрбум евро гаргаж өгөхийг Бразил, Орос, Хятад, Энэтхэг улсуудад уриалсан байна. Бразил улс ОУВС-нд хөрөнгө оруулах, улсуудын облигацийг худалдаж авах зэрэг янз бүрийн сувгуудаар 10 тэрбум еврогийн тусламж үзүүлж чадах юм гэж “Рейтер” агентлаг мэдээллээ. ОУ тодорхой нөхцлийн дагуу ЕХ-ны орнуудад туслах боломжийг судлаж үзэж болох юм гэж ОХУ-ын Сангийн яамны сайд Алексей Кудрин даваа гаригт мэдэгдсэн байна. Энэ асуудал тус улсын хувьд санамсаргүй зүйл боллоо гэж Энэтхэг улс мэдэгджээ. Хөгжингүй орнууд “гэр дотроо эмх цэгцтэй баймаар юм гэсэн” далд санаатай үгийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вень Зябао өнгөрсөн долоо хоногт хэллээ. Тус бүсэд хөрөнгө оруулах замаар Бээжин, Европт “тусламжийн гараа сунгаж болох юм” гэдгийг тэр үгүйсгээгүй байна.