Сочийн өвлийн Олимп-2014 эхлэх хүртэл 2,5 жил үлдээд байгаа боловч хөрөнгө оруулагчдын оруулж байгаа орлогоороо Олимпийн тоглолтын түүхэнд хамгийн их амжилттай нь болж байна. Хөрөнгө оруулалт нь бээжингийн Олимпийн дээд амжилтыг эвдэж 1,2 тэрбум долларт хүрээд байна.Өвлийн олимп нь богино хугацаанд явагддаг, хүмүүс бага үздэг учир зуны олимпыг бодвол нэр хүнд муутай байдаг гэж мэргэжилтнүүд үздэг юм. Сочийн олимпийн зохион байгуулагчид Бээжингийн 2008 оны зуны олимпийн дээд амжилтыг эвдлээ. Тэр үед зохион байгуулах хороо нь үндэсний хөрөнгө оруулагчдаас зөвхөн 1,2 тэрбум доллар цуглуулж чадсан юм. 2014 оны Олимпийн наадам Газпром, Роснефть, ОТЗ, Оросын Хадгаламж банк зэрэг 18 түнштэй болоод байна. ОУОХ-ны бүх дэлхийн түншээр Коко-Кола, Женерал Электрик, Омега, Панасоник, Проктер энд Гэмбл, Самсунг, Виза зэрэг компаниуд бүртгэгдээд байна. Ийм их хөрөнгө оруулалт нь тус бүс нутгийг туйлбартай хөгжүүлэх хөтөлбөрийн үр дүн гэж үзэж байна. Энэ төсөл нь үндэсний үнэ цэнэтэй зүйл ба соёл, орчин үеийн технолог, эдийн засгийн цэцэглэн хөгжилт, саад тотгоргүй дэлхий, байгал дэлхийтэйгээ зохицол, эрүүл амьдралын үлгэр дууриалал гэсэн 6-н үндсэн чиглэлд хуваасан 229 төслийг нэгтгэж байгаа юм. 2014 оны Олимп нь хосгүй юм. Ийм учраас хөрөнгө оруулагчид харамгүй мөнгөө оруулж байгаа юм гэж Биеийн тамирын барилга байгууламжуудын оросын холбооны 1-р дэд ерөнхийлөгч Леонид Жестянников хэлээд «Бүх биеийн тамирын байгууламжуудыг тэгээс эхлэн барьж байгаа цорын ганц олимп энэ юм. Ванкуверт гэхэд ганцхан тэшүүрийн барилга л шинээр барьсан. Түүнээс бусдыг нь өмнө нь барьсан байсан юм. Энэ олимп нь дулаан оронд болох анхны өвлийн олимп юм. Спорт, аялал жуулчлал зэрэг хөгжиж байгаа цас,далай хосолсон ийм газар тийм их байдаггүй юм. Эндхийн уулын цанын төвийн районд Мариотт, Хилтон компаниуд зочид буудлын цоо шинэ сүлжээ барих хэлэлцээнд гарын үсэг зураад байна» гэлээ.

    Даяарчлалыг хамарсан ийм спортын үйл явдал нь бүс нутгийг хөгжүүлэх хөрс суурь болдог ба улс орны хөгжлийн удаан хугацааны төлвийн түлхэц болж өгдгийг дэлхийн практик харуулж байна гэж Леонид Жестянников тэмдэглээд: «Хэрвээ чи хаашаа ч хөрөнгө оруулахгүй бол эдийн засагт болон бизнест санхүүгийн үр ашиг олж чадахгүй. Одоо хүнд болон дэд бүтцэд хөрөнгө оруулж байна. Эдгээрээс одооноос л үр ашиг гарч эхлэж байна. Жишээ нь одоо Сочийн гудамжинд тамхи татдаг хүн алга болсон Олимпийн тоглолтоос асар их зүйлийн ашиг тус олж болно. Энэ нь ч одоо харагдаж байна» гэлээ. “Сочи-2014” төсөл нь ОУ-д асар том ургашлах алхам хийхэд туслаж байна гэж ҮОХ-ны ерөнхийлөгч Александр Жуков үзэж байна. “Ногоон стандартыг нэвртүүлэх, саад тотгоргүй орчин, сайн дурынхны хөдөлгөөн зэргийг хөгжүүлж байгаа зэрэг нь Олимпийн тоглолт улс оронд ямар их сайн сайхан зүйлүүдийг өгч байгааг бид өнөөдөр харж байна. Олимпийн тоглолтын потенциалыг зөв ашигласнаар хэд хэдэн чиглэлд зөвхөн Сочид биш бүх ОУ даяар эерэг өөрчлөлтүүдийг хийх болно” гэж тэр тэмдэглэлээ.