Монгол улсын засгийн газраас энэ оны 6-р сард зарласан Таван толгойн орд газрыг эзэмших тухай тендерийн үр дүнг өөрчилсөн тухай америк, хятад, оросын ХМХ-үүд мэдээлэх боллоо. Харин Монгол улсын ҮАБЗ түүнийг сайшаагаагүй юм. “Оросын дуу хоолой” радио Монгол улсад суугаа ОУ-ын элчин сайдын яам, сонирхож байгаа оросын компаниудад хандаж тайлбарлаж өгөхийг хүссэн юм. Уралдааны дүнг өөрчилсөн тухай ямарч албан ёсны мэдээ хүлээж аваагүй гэж ОТЗ (РЖД) компани, “Сибирийн эрчим хүчний нүүрсний компанийн” төлөөлөгчид мэдэгдлээ. Тэд ч ийм хариулт авах ямарч үндэслэл байхгүй учир нь үнэн хэрэгтээ уг үр дүнг хэн ч өөрчлөөгүй юм. ОХУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга Александр Денисович ярихдаа: «Монгол улсын ҮАБЗ  энэ хэлэлцээрийг сайшаагаагүй гэдэг нь аль өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон юм. Хэлэлцээрийг өөрчлөөгүй зөвхөн гүйцээж боловсруулах шаардлагатай гэж буцаасан юм. ҮАБЗ-ийн комисс энэ хэлэлцээнд Монгол улсын хууль тогтоомжид тохирохгүй зүйл байна гэж үзсэн юм. Жишээ нь ашигт малтмалын тухай хууль, тендерт ялагчдын хооронд хувийг хуваах тухай, хөрөнгө оруулалтын тухай хуулиудад харшлах зүйл байна гэж үзсэн юм. Монголын тал тендер явуулах ажлыг яаруулсан учраас хэлэлцээрийг богино хугацаанд боловсруулсан үүнээс үүдэн алдаа гарсан бололтой» гэлээ.

   Тус орд газрыг 36%-тай ОТЗ (РЖД) тэргүүтэй консорциум, 40%-тай хятадын Чайна Шенхуа Энержи тэргүүтэй эвсэл, 24%-тай америкийн Пибоди Энержи компаниуд бүгдээрээ эзэмшинэ гэж урьд нь мэдээлсэн билээ. ОТЗ (РЖД) тэргүүтэй консорциумд “Сибирийн эрчим хүчний нүүрсний компани”, Япон, Өмнөд Солонгосын түншүүд багтаж байгаа юм. Энэ төсөлд япон, солонгосын компаниудын оролцох хэлбэрийн талаарх асуудал тодруулах ёстой асуудлуудын нэг юм гэж Александр Денисович тайлбарлаад: «Энэ төсөл нь УИХ-ын тогтоолыг зөрчөөгүй, зарим нэгэн асуудлыг тодруулах шаардлагатай байсан учраас ҮАБЗ төслийг буцаасан гэж Монгол улсын тэргүүн шадар сайдын хэлснийг Александр Денисович иш татлаа. Жишээ нь, консерциумд орж байгаа Япон, Өмнөд Солонгосын компаниудын хувь хэмжээ ямар байх вэ? Зарим нэг компаниуд нь ОУ-тай хамтарч консорциумд орж байхад солонгосын компаниуд Хятад улстай хамт тус нэгдэлд орж байх жишээтэй. Консорциумд орж байгаа компаниудын хувь хэмжээний тухай асуудал л гарч байгаа юм. Монгол улсын хууль тогтоомж, гадаадын хөрөнгө оруулагчид 1/3-ээс илүү хувь эзэмшихийг хориглодог юм» гэлээ.Хэлэлцээрийг гүйцээж боловсруулах болон зарим зүйл ангийг засахад нэг бус сарын хугацаа орно гэж МУ-д суугаа ОУ-ын ЭСЯ  үзэж байна. Энэ жилийн эцэс хүртэл  үүн дээр ажиллах бололтой.