Пуужингийн музей Оросын БХЯ-ны сайтад нээгдлээ. Одооноос хүмүүс тив хоорондын баллистик пуужингуудыг жинхэнэ 3D хэмжээгээр үзэх боломжтой байна.БХЯ-ны сайт үзэгч олонд хаалттай  байдаг цэргийн пуужингийн  музейд очих боломж олгож байна. Манай орны пуужингийн техникийн түүхийг тусган харуулж буй хосгүй үзмэрүүд Москвагаас холгүй орших Калуга мужийн Балабаново хот дахь Их Пётр хааны нэрэмжит Стратегийн пуужингийн цэргийн академийн баазад байдаг. Үе үед армийг зэвсэглэсэн хориод тив хоорондын баллистик пуужинг сайтын музейд дэлгэн тавьжээ. БХЯ-ны стратегийн пуужингийн цэргийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хурандаа Вадим Коваль хэлэхдээ «Энэ аялал хүн, пуужингийн хэр хэмжээг харшуулах боломж олгож байна. Тухайлбал өрнөдэд «Сатана» гэдэг  РС-20 пуужин 30 гаруй метр өндөр юм. Тус пуужин 211 тонн жинтэй. Одоо хүн бүр дэлхийн хамгийн хүчирхэг пуужинг зохион бүтээгчдийн сэтгэлгээний хүрээг мэдэрч чадна» гэв.

    Гарамгай зохион бүтээгч Сергей Королёвын удирдлагаар ЗХУ-д анхны баллистик пуужин бүтээсэн юм. 1957 оны 8-р сарын 27-нд ТАСС агентлагийн мэдээллийг хилийн чанадад өргөн тайлбарлав. «Холын тусгалтай олон угсраа бүхий шинэ баллистик пуужинг  саяхан хөөргөлөө. Туршилт амжилттай боллоо. Туршилтын дүн тооцоолт, сонгож авсан бүтэц зэрэг нь  зөв гэдгийг нотлов. Пуужинг дэлхийн ямар ч өнцөг буланг руу нисгэх боломж байгааг туршилт харуулсан» гэж мэдээлжээ. Энэ амжилт пуужин цэргийн төдийгүй өөр зорилгоор хэрэглэх өргөн боломжийг нээж өгсөн гэж Вадим Коваль цааш нь хэлээд «1957 онд дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөсөн, анхны сансрын нисгэгч бүхий сансрын аппаратыг тойрог замд гаргасан Р-4, Р-7 пуужингуудыг сайт дахь музейд дэлгэн тавьжээ. Түүнээс гадна «Тополь» мэт орчин цагийн пуужинг ч үзэж болно» гэв. Эдүгээ дэлхийн ямар ч енцөг булангийн үзэгчид  интернетийн тусламжтайгаар маршал Жуковын дурсгалын музей-ажлын өрөө болон Зэвсэгт хүчний төв музейн үзмэрүүдийг сонирхон  үзэх боломжтой байна.