Оросын эрдэмтэд ширээний лазерын коллайдерын ажиллаж байгаа загварыг зохион бүтээв. Хэтдээ энэ авсаархан багаж том андрон коллайдероос цэнэгт бөөмсийг илүү эрчимтэй хурдасгана.  Тус багажийг швейцарын том колайдероос илүү өргөн хэрэглэх бололтой. Оросын ШУА-ийн Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгээс ширээний коллайдер зохион бүтээхийг санаачилжээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд Москвагийн УИС-ийн туршигчидтай хамтран лаборатори байгуулж, авсаархан хурдасгуурын загварыг бүтээжээ. Энэ нь эрчим хүчний хүчирхэг түлхэлт үүсгэх, авсаархан лазер билээ. Мөн үйл явцын үеэр бий болох цахилгаан соронзон талбар  хэт шинэ од ертөнцөд  тэсрэх явцад ч үүсэхгүй. Авсаархан хэлбэр нь хурдасгуурын гол давуу тал гэж физик-математикийн ухааны доктор профессор Савельев-Трофимов «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Плазмад лазераар бий болгох хурдатгах талбар том андрон коллайдерынхоос  хэд дахин хүчтэй байна. Энэ нь  хэмжээг нь эрс багасгах боломж олгосон. Электроныг километрээр биш нэг сантиметрийн түвшинд хурдасгана. Ийм үр дүнд хүрэх лазерийн систем дөнгөж 20-30 ам метр талбай эзлэнэ» гэв.

   Швейцарын том коллайдерыг бодоход  ширээнийхийг янз бүрийн салбарт илүү өргөн хэрэглэж болно гэж Савельев-Трофимов цааш нь хэлээд «Ийм хурдасгуурыг бөөмсийг хурдатгах эхний үед том андрон коллайдерт хэрэглэж болно. Хавсрага зорилт юуны түрүүнд янз янзын хорт хавдрыг анагаахтай холбоотой. Протоны цацрагийг лазераар олон зуун мегацахилгаан вольт хүртэл хурдасгаж болно. Ийм энерги хорт хавдрын эмчилгээнд шаардагдаж байна»  гэлээ. Түүнээс гадна протоны цацрагийг цөмийн үйл явцын судалгаанд хэрэглэж болно. Түүнчлэн одон орны физик тухайлбал хэт шинэ од тэсрэх, солиртой мөргөлдөх зэрэг одон орны физикийн үйл явцын загвар зохиоход хэрэглэнэ. Эрдэмтний өгүүлснээр бол тэрээр мэргэжил нэгтнүүдтэйгээ хамт сансрын цацраг бүхээгийн цахим тоноглолд хэр нөлөөлөхийг судлаж эхлэсэн. Сансрын хөлгийн ажиллагаа цахим тоноглолоос ихээхэн шалтгаалдаг. Орос улсад ширээний коллайдерыг бүтээсэн явдал физикийн шинжлэх ухааны шинэ чиглэлийн эхлэл болсон гэж гадаадын шинжээчид үзэж байна. Андрей Савельев-Трофимовын хэлснээр  эрдэмтэд маш хүчирхэг авсаархан лазер гол бүрэлдүүн хэсэг нь болох өндөр энергийн физикийн шинэ төвийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Төвийг  нэг жилийн дотор Оросын ШУА-ийн Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгийн нутаг дэвсгэрт  байгуулах юм.