Японы IHI /Ай-эйч-ай/ корпорацийн сервер болон компьютерүүд  хакеруудын дайралтад өртлөө. Энэ гэмт хэргийг цагаадгийнхан мөрдөж байна гэж японы “Никкей” сонин өнөөдөр мэдээлсэн байна. Энэ компани нь японы батлан хамгаалах яамны захиалгыг хэрэгжүүлдэг “Мицубиси хеви индастриз” компанийн дараа хакеруудын дайралтад өртөж байгаа хоёр дахь компани юм. Ай-эйч-ай компани нь батлан хамгаалах яамны захиалгаар онгоцны хөдөлгүүрийн хэсэг болон цөмийн реакторын нөөцийн сав үйлдвэрлэдэг юм. Японд томоохонд ордог хүнд машин үйлдвэрлэлийн  “Мицубиси хеви индастриз” компани тэдний компьютерт хууль бусаар нэвтэрч байна гэдгийг өнгөрсөн сард мэдсэн боловч дөнгөж өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн байна. Гадаад улсын эрх ашгийн төлөө кибер тагнуул хийсэн байж магадгүй гэж цагдаагийнхан сэжиглэж байна.