Бээжинд маргааш нээгдэх БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар Пхеньянтай хийх хэлэлцээр үр бүтээлтэй болно гэдэгт Өмнөд Солонгос улс найдаж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах зургаан талын хэлэлцээрт оролцох өмнөд солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Ви Сон Рак ингэж мэдэгдлээ. Тэрээр Бээжинд хойд солонгосын ажил хэрэг нэгт нөхөр Ли Ён Хо-той уулзах юм. Цөмийн зэвсгээс ангижруулах үйл хэргийн нийтийн прогрессийн амжилтанд өмнөд солонгосын дипломатч уулзалтын үеэр анхаарлаа хандуулах юм байна. Хойд солонгосын талын бүх санал, шаардлагыг сонсоход өмнөд солонгосын тал бэлэн байна гэж тэр хэлсэн байна. БНАСАУ-ын цөмийн зэвсгийг хураах асуудлаар зургаан талын хэлэлцээр үнэхээр амин чухал асуудал гэж Ви Сон Рак тэмдэглэсэн байна. Сөүл, Пхеньяний хоорондох хоёр талын хэлэлцээр ч гэсэн энэ зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хүчин зүйл болно гэж өмнөд солонгосын дипломатч онцлон тэмдэглэсэн байна.