Төсвийн хомсдолыг 10 жилийн дотор 3,6 триллион доллароор  багасгах хөтөлбөрөө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Конгресст хэлэлцүүлхээр орууллаа. Энэ хөтөлбөрт бүгд найрамдахчуудын дэмжиж байгаа улсын зардлыг багасгах арга хэмжээ, ардчилсан намынхны санал болгож байгаа татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөө тус тус орсон байна. Обамагийн санал болгож байгаа арга хэмжээнүүдийг авснаар 2017 оноос эхлэн улсын өрийн түвшин багасах юм. Төсвийн хомсдолыг 2012 онд ДНБ-ий 2,3% болтол багасгахаар төлөвлөж байна. Обамагийн төлөвлөгөөнд татварыг 1,5 триллион доллароор нэмэгдүүлэхээр заасан юм. Ерөнхийлөгч асан Жорж Бушийн үед гаргасан татварын хөнгөлөлтийг юун түрүүнд өөрчлөх юм байна. Ингэснээр нэмэлт нийт орлогын тал хувийг эндээс олж авах юм. Баян америкчуудад зориулж орлогын татварын нэгдсэн үнэлгээ гаргахаар төлөвлөж байна. Тэдний хөрөнгө оруулалтын орлогоос цалингаас авдагтай ижил татвар авна гэсэн үг. АНУ-д 450 мянга орчим байдаг баян америкчуудын хөрөнгө оруулалтын орлогод татварын хөнгөлөлт үзүүлснээр тэд дундаж давхрагынхны төлдөгөөс бага татвар төлдөг юм. Энэ асуудлын талаар урьд нь тэрбумтан Уоррен Баффет ярьж байсан тул Обамагийн санал “Баффетын дүрэмд” дарагдлаа. Үүнээс гадна эмнэлэгийн даатгалын хөтөлбөрийн хэмжээг багасгахаар төлөвлөж байна. Афганистан, Иракаас цэргээ гаргаснаар 1,1 триллион доллар хэмнэх юм байна.