ШҮЗ удаан хугацаагаар зөвлөлдсөний дараа Ливи улсын шинэ засгийн газрын бүрэлдхүүнийг урьдчилсан байдлаар сайшаалаа. Ерөнхий сайд болон ГХЯ-ны сайдын ажлыг Махмуд Жабриль хашихаар боллоо гэж ШҮЗ-д ойр эх сурвалж «Оросын дуу хоолой» радиод мэдэгдсэн байна. Түүнийг шууд хоёр албан тушаал дээр зэрэг тавьсан явдал ШҮЗ-д маргаан үүсгэсэн байна. Ливийн шинэ засгийн газар 22 сайдтай байна. Зарим нэг сайдын суудлыг сүүлийн хэдэн сарын туршид ШҮЗ-ийн талд байлдсан “залуучуудын хөдөлгөөний” төлөөлөгчидөд өгсөн байна. ШҮЗ-ийн тэргүүн Мустафа Абдель Жалилийг Нью-Йоркоос буцаж ирсний дараа маргааш Жамахирийн шинэ засгийн газрын бүрэлдхүүнийг зарлах болно.