Засгийн газрын цэргүүд өнөөдөр Йеменд сөрөг хүчний талынханд цохилт өглөө. Тус улсын нийслэл Сана хотод буудалцаан сонсогдсоор байна гэж “Рейтер” агентлаг уламжилсан байна. Сөрөг хүчнийхний майхан хотыг пуужингаар буудсны улмаас хэд хэдэн хүн амь насаа алдлаа гэж нүдээрээ үзсэн хүмүүс мэдэгдсэн байна. Засгийн газрын цэрэг болон сөрөг хүчнийхний хооронд эвлэрэлийн гэрээ байгуулсан гэж урьд нь мэдээлж байсан. Али Абдалла Салехын талынхан болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болсны улмаас 20 хүн амь насаа алджээ.

Гэрэл зураг