НҮБ дэлхийн хамтын нийгэмлэгт хандан үерт нэрвэгдсэн Пакистан улсад туслах хөрөнгө гаргахыг уриалав. Пакистаны өмнөд Синдх мужид аадар бороо орсноос болж эвдэрч сүйдсэн дэд бүтцийг улирлын сэргээхэд 365 сая доллар шаардагдаж байна. Эдгээр хөрөнгийг хагас жилийн дотор цуглуулах хэрэгтэй. НҮБ-ын тоо баримтуудаас  харахад 20 сая хүн үерт  нэрвэгдэж  6 сая  хүнд нь яаралтай тусламж шаардагдаж байна. Байгалийн гамшиг бараг 2 сая байшин барилга эвдэн нураажээ.