Франц улс Палестиныг бүрэн бус эрхт гишүүнээр НҮБ-д элсүүлэхийн төлөө байна гэж өнөөдөр Лондонд  араб хэлээр хэвлэгдэн гардаг  аль-Хайят сонин өөрийн эх сурвалжийг үндэслэн мэдээллээ. Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе  маргааш Нью Йоркод хийх уулзалтын үеэр өөрийн төлөвлөгөөг Палестины удирдагч Махмуд Аббаст танилцуулах бодолтой байна. Францын санал бол Палестин АЗ-д хандаж өөрийг нь НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх хүсэлт тавихаас сэрэмжлэх дипломат хүчин чармайлтын нэгэн хэсэг юм. Палестин улсыг НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элсүүлэхийн тулд  9-р сарын 23-нд АЗ-д мэдүүлэг шилжүүлнэ гэж Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас  3-р сард мэдээлжээ.