Ном, дэвтэр, үзэг, харандаа бүхий сургуулийн цүнхийг «РОСНАНО» нэгдлээс санаачилсан цахим сурах бичиг орлох бололтой. Найман миллиметр зузаан, 27 см ташуу,475 грамм жинтэй энэ сурах бичиг олон сая хуудастай. Ойрын үед оросын сургуулиудад шилжүүлэх шинэ төхөөрөмж  бол дээд зэргийн технологийн хүрээн дэх Орос Их Британийн хамтын ажиллагааны үр дүн юм. РОСНАНО нэгдлийн цахим сурах бичиг компьютер биш. Сурагч түүний тусламжтайгаар интернетэд орж тоглох боломжгүй. Харин ном хуулан авч, шаардагдсан бүлгийг онцлон тайлбарлаж, эрж зураж мэднэ. Хамгийн гол нь сурах л хэрэгтэй гэж «РОСНАНО» нэгдлийн тэргүүн Анатолий Чубайс хэлээд «Бид бүр эхнээсээ оросын боловсролын системд нийцэх тусгай бүтээгдэхүүн хийх санал түншүүддээ тавьсан» гэв.

     Цахим сурах бичиг онцгой шаардлагад ч нийцэж байна. Оросын ялангуяа бага ангийн сурагчид цахим төхөөргийг өөр зорилгоор ч хэрэглэж мэднэ. Тэр хүчтэй цохилт, уналтыг тэсч гарна. Цахим төхөөргийн дэлгэцэд гойд анхаарал тавьжээ. Шилний оронд хуванцар цаас гэгчийг хэрэглэсэн учир нарны туяа туссан ч гялалзахгүй  гэж Анатолий Чубайс хэлээд «Уян хатан дэлгэцийг наанадаж сургуулийн сурах бичигт хэрэглэж  цаашдаа дэлхийн хэмжээнд цахимын шинэ ангилал болгох ёстой» гэв.Ийм загварыг дэлхийд хэн ч зохион бүтээгээгүй. Харин оросын сургууль  цаашид бусад улсад хэрэглэж болзошгүй  төхөөргийг турших боломжтой байна гэж Plastic Logic компанийн бүтээгдэхүүний маркетингийн захирал Стивен Гласс хэллээ. Шинэ бүтээгдэхүүнийг  таван бүс нутаг түүний дотор Москва, Санкт-Петербургад үнэ төлбөргүй турших юм. Оросын боловсролын яамнаас хичээлийн жилийн сүүлээр тендер зарлан явуулна.  Төхөөрөмж үйлдвэрлэгчид цахим сурах бичгээр сургуулиудыг хангах эрх эдлэхийн төлөө бусадтай өрсөлдөхөө нуухгүй байна. Гэвч цаасан номоос татгалзах хэрэгтэй юу гэсэн асуудал одоо гол асуудал болжээ. 

Гэрэл зураг