Сибирийн Томск хотын эрдэмтэд түймрийг шилээр унтраах санал дэвшүүлэв. Гал унтраах үр дүнтэй шинэ хэрэгслийг Онцгой байдлын яамтай хамтран туршсан байна. Шингэн шилэн инновацийн боловсруулалтыг практик хэрэг дээр хэрэглэхэд бэлэн байна гэж Томск хотын политехникийн их сургуулийн дээд зэргийн технологийн физикийн хүрээлэнгийн профессор Василий Лотов хэлээд «Гал унтраах шинэ хэрэгсэл- шингэн шилэн уусмал бол цардуут цавуу юм. Уусмал галын голомтод температурыг бага зэрэг багасгаад усгүй болж түймэрт  нэрвэгдсэн бүсийг нэг ёсны хальсаар хучина. Цаашид халаавал хөөсээр бүрхэнэ. Органик бус хөөс шатахгүй. Өндөр температуртай түймэр унтраахад уснаас нэлээд бага хэмжээний шинэ уусмал  шаардагдах юм» гэлээ.

    Шинэ хэрэгсэл үр ашигтай гэдгийг анхны туршилтын дүн нотлов. Туршилтын явцад хоёр бригад  модон байшин, автомашины дугуйн бүрээс, түргэн шатах уусмал бүхий хайруул, гацуур  зэрэг шатаж буй дөрвөн обьектийн галыг унтраажээ. Нэг бригад шингэн шилэн уусмал, нөгөө нь уламжлалт ус, хөөс хэрэглэв. Туршигчид даалгавараа нэг минутаар илүү хурдан хугацаанд биелүүллээ. Өргөн уудам талбайд түймэр унтраах цаг хугацаа хэд дахин багасах нь нотлогдов. Цардуут  шилээр  тун аюултай түймрийг унтрааж болно. Үүний хамт шинэ бодис байгаль орчиныг хохирохгүй гэж профессор Лотов хэлээд «Угаалгын янз янзын нунтагт нэмдэг шингэн шил хүнд хоргүй. Тэр байгаль орчиныг бохирдуулахгүй. Гал унтраах явцад модонд хүрсэн ч хоргүй. Органик бус хөөсийг ахин уусган арилгаж, цавуу болгоно. Мөн луоөөн хадгалах материалын хувьд  барилгад хэрэглэж болно» гэв. Томск хотын мэргэжилтнүүдийн  боловсруулалтыг  тухайлбал модон байшинд урьдчилан хэрэглэснээр түймрийн эрсдэлээс сэргийлэн сэрэмжилж болно. Түүнээс гадна шинэ уусмал нефть хийн цооногт түймэр унтраахад тустай,  гал сөнөөгчдийн унтраах хэрэгсэлд хийж болох юм.