Ливийн нефть хийн салбар дахь хамтын ажиллагааг сэргээх саналыг боловсруулах ажилд ОУ-ын Эрчим хүчний яам шуурхайлан орлоо. Тус яамны олон улсын хамтын ажиллагааны департментийн захирал Алексей Сухов энэ тухай мэдэгдлээ.Шинэ санал санаачлагыг ойрын долоо хоногт бэлтгэж дараа нь улс орны удирдлагуудад танилцуулна. Оросын нефть хийн компаниудын Ливи улсад эргэж иргэх процесс аль хэдийн эхлээд байна. Ливийн “Элефант” төсөл дэх ЭНИ компанийн  хувьцааны тал хувий нь оросын хийн аврага компани худалдаж авсан тухай хэлэлцээрт Газпром, италийн ЭНИ компаниуд гарын үсэг зурсан нь тодорхой болсон байна. Ливи улс хайгуул хийсэн эрчим хүчний тэр дундаа нефть хийн ихээхэн нөөцтэй юм. Энэ хойд африкийн оронд ажиллах арвин туршлага ОУ-д байгаа юм гэж Алексей Сухов тэмдэглээд: «Энэ жилийн 2-р сар хүртэл оросын компаниуд ливийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж байсан юм. “Газпром”, “Газпром нефть”, “Татнефть” компаниуд ажиллаж байсан боловч хэлэлцээрийг арга буюу түр зогсооход хүрсэн юм. Энэ улсад ЛУКОЙЛ компани идэвхитэй байр суурьтай байсан ба одоо ч байсаар байна. Эдгээр компаниуд ливийн эрчим хүчний зах зээл дээр өөрсдийгөө харуулж чадсан юм. Жишээ нь, Газпром компани Газрын дундад тэнгисийн эх газрын хүзүүвч болон хуурай газрын нэг талбай дээр геолог хайгуулын ажил хийж байсан. “Газпром нефть” компани гурвалсан гэрээнд италийн ЭНИ компанитай нилээд идэвхитэй ажиллаж байсан юм. Татнефть компани ливийн 18 эрчим хүчний компаниудтай ажиллаж байсан ба 4 талбай дээр хайгуулын ажил хийж байсан билээ» гэлээ.

   Харин форс-мажорын байдал хамтын ажиллагааг түр зогсооход хүргэсэн юм. Каддафигийн дэглэмийг түлхэн унагааж, Ливи улсад ШҮЗ засгийн эрхэнд гарсан нь босогчдын шинэ төр засаг оросын талтай хамтран ажиллахад бэлэн байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байлаа. Ливийн эдийн засгийг сэргээх зүтгүүрийн хувьд эхлээд америк, британ, италийн нефть хийн компаниудыг тэргүүнүүд нь сонгоно гэж зарим нэг шинжээчид үзэж байна. Гэхдээ оросын компаниуд ч Ливид эргэж ирэх ёстой гэж Алексей Сухов үзэж байна. «Одоогийн ливийн засаг захиргаа ОХУ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ соёлч боловсон байдлыг эрхэмлэнэ гэдгээс яриагаа эхлье. Тэдгээрийн нэг гол зүйл нь урьд нь гарын үсэг зурсан байсан хэлэлцээртээ буцах болон сэргээх асуудал байх юм. Аягүй л бол шинээр тендер зарлах байх. Урьд нь гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүд ч ливийн зах зээлийн төлөө оросын компаниуд өрсөлдсөн тендерийн процесст л бий болсон билээ. Тэд ОУ-д илүү онцгой нөхцлөөр хандаад байгаа юм байхгүй» гэж Алексей Сухов ярилаа.Иракийн нефть хийн салбарыг сэргээж байгаа туршлагаас харахад Ливи улсын ямар нэгэн томоохон орд газрыг эзэмшихэд хэд хэдэн улсын томоохон нэг компанийг л оролцуулах байх. Энэ нь 2-3 орны компаниудыг оролцуулсан олон улсын консорциум байх бол уу. Ирак улсын Баруун Курна-2 аврага орд газрыг эзэмших тендерт ялалт байгуулсан норвегийн Статойл, оросын ЛУКОЙЛ компаниудыг энд жишээ болгон дурдаж болно.