Солонгосын хойгын цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээрийг даруй сэргээхийн төлөө Хятад улс бүхий л хүчин чармайлтаа гаргах ба уг асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг оролцогчидод уриаллаа. БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ян Цзечи өнөөдөр Бээжинд ийнхүү мэдээллээ. 2005 оны 9-р сарын 19-нд Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи хэлэлцээнд оролцогчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсны 6 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний семинар дээр тэрээр үг хэлсэн юм. Орос, Хятад, АНУ, БНАСАУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг “зургаан” улсуудын эрдэмтэд, дипломатчид энэ семинарт оролцож байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын талаарх зургаан талын хэлэлцээрийг 2003 онд  Орос, Хятад, АНУ, БНАСАУ, Өмнөд Солонгос, Япон улсуудын дипломатчид эхлүүлсэн юм. Сүүлчийн уулзалт нь 2008 онд болсон. Пхеньян 2009 онд хэлэлцээрээс гарч байгаагаа мэдэгдсэн юм. Пхеньян цөмийн болон пуужингийн туршилт хийсэн арлын өмнөд хэсэгт консерватив намынхан засгийн эрхэнд гарсан зэргээс болж солонгос хоорондын харилцаа муудан улмаар улс төрийн санал зөрөлдөөнөөс болж хэлэлцээр мухардмал байдалд орсон юм.