Орос, Казах, Кыргыз, Тажик улсуудын нутаг дэвсгэр дээр өнөөдөр өргөн хэмжээний стратегийн хээрийн сургууль эхлэж байна. Энэ жилийн хамгийн том хээрийн сургууль болно гэж ОХУ-ын БХЯ-наас мэдээлсэн байна. Байлдааны үед төрөл бүрийн зориулалтын цэргүүдийг ашиглахад энэ хээрийн сургуулийн гол зорилго оршиж байна. Сургууль 10-р сарын 1-нд хүртэл үргэлжлэх юм. Орос, Казах, Кыргыз, Тажик, Армен, Белорус зэрэг улсууд багтдаг ХАБГБ-ын ЗХ-ний анги нэгтгэлүүдийн 12 мянган цэргийн албан хаагчид болон ОХУ-ын хүчний байгууллагуудын шуурай бүлгийнхэн оролцох юм байна. Энэ хээрийн сургуульд 50 онгоц, 1000 нэгж цэргийн техник, 10 байлдааны болон туслах хөлгүүд оролцох юм байна.