Ливийн Бани-Валид хотыг эзлэх гэсэн ШҮЗ-ийн хүчнийхний оролдлого талаар боллоо гэж британын радио телевизийн Би-би-си нэгдэл  өнөөдөр мэдээллээ. Муаммар Каддафигийн цэргүүдийн шүрүүн галаас болж сөрөг хүчний цэргүүд ухрахад хүрсэн байна. Одоо байлдаан Сирт хотын ойролцоо болж байна. Бани-Валид хотод 17 гадаадын хөлсний алуурчид баригдсан гэж Муаммар Каддафигийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Баривчлагдагсдын ихэнх нь францууд, хоёр нь англи хүн, нэг нь Катарын иргэн байсан байна.