Ливи улсын ШҮЗ шинэ засгийн газрын танхимаа бүрдүүлэх талаар тохиролцоонд хүрч чадсангүй. Одоогийн зөвлөлийн тэргүүн Махмуд Жабриль ерөнхий сайдын албыг хаших ёстой гэж арабын ХМХ-үүд урьд нь мэдээлж байсан боловч түүний нэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. ШҮЗ-ийн төлөөлөгчийн мэдээлснээр, сайд нарын суудлыг 34-өөс, 24 хүртэл багасгах ёстой байсан ба тодорхой нэрсийг батлаж чадаагүй байна. Муаммар Каддафигийн цэргүүдээс улс орныг бүрэн чөлөөлөхөөс нааш шинэ засгийн газар бүрдүүлэх шаардлага байна уу үгүй юу гэдэг асуудал дээр санал зөрөлдөөн гарчээ. Сонгуулийг 20-н сарын дотор явуулах ёстой гэж заасан баримт бичгийг ШҮЗ боловсруулсан юм. Ливийн тэргүүн асны цэргүүд Бани-Валид хотын төлөө тулалдаанд ШҮЗ-ийн цэргүүдэд хатуу ширүүн эсэргүүцэл үзүүлсээр байна. Сөрөг хүчний цэргүүд ням гаригт Бани-Валид хотоос ухрахаас өөр аргагүй болсон байна. Энэ хот Сирт, Сабх хотуудын нэгэн адил хурандаа Каддафид үнэнч цэргүүдийн сүүлчийн түшиц газар болоод байна.