Европын эдийн засгийн байдлаас болж дэлхий дахин түгшиж байна. Европын улс орнуудын улсын облигацийн зах зээлийн хямрал даяарчлалыг хамарсан санхүүгийн асуудал болж магадгүй гэж шинжээчид болгоомжилж байна. Баасан гаригт польшийн Вроцлав хотод ЕХ-ны сангийн яамны сайд нар цугларлаа. Грек улсад туслах төлөвлөгөө болон европын бүсийг шинэчлэх боломжийн тухай асуудлууд тэдний сэтгэлийг зовоож байлаа. Харин тэд нилээн өргөн хүрээнд цугларлаа. Энэ хуралдаанд АНУ-ын Сангийн яамны сайд Тимоти Гайтнер оролцлоо. Европын бүсийн нэгдлийг ямарч үнээр хамаагүй бэхжүүлж, хямралаас гарах америк маягын загварыг үндэс болгохыг европчуудад ойлгуулахыг тэрээр оролдлоо гэж "Санхүүгийн стандарт" банкны шинжээч Роман Андреев ярьж байна: «Европын бүсээс Грек улсыг гаргахгүйн тулд Грек улс болон ЕХ-г хямралтай тэмцэхэд АНУ-ын хуримтлуулсан туршлагыг харгалзан маш хурдан арга хэмжээ авахыг ноён Гайтнер ятгалаа. Үүнээс үүдээд ЕХ-ны эдийн засагтай нягт холбоотой АНУ-ын эдийн засагт ч европын бүсийн эдийн засагт ч сайн юм ерөөсөө болохгүй» юм гэлээ. Харин Европ тивд, болж буй нөхцөл байдалд хандах нэгдсэн бодлого байхгүй байна. Грек улсыг дампууруулах юм бол хямралаас гарах бүхэнд хэрэгтэй хамгийн зөв арга болно гэж Австр улс үзэж байна. Ийм байдалд хүргүүлэхгүйн тулд Парис өөрийгөө золиослоход ч бэлэн байна. Энэ долоо хоногийн эхээр Европын комиссийн тэргүүн Жозе Мануэл Баррозу, урт хугацааны тогтвортой байдлыг хангах евро бондын цаасан мөнгө гаргах хувилбарыг ойрын үед танилцуулна гэж Европын парламент дээр мэдэгдлээ. Европт хүчирхэг эдийн засагтайд тооцогддог Герман улс нэгдсэн облигац гаргахын эсрэг байна. ХБНГУ-ын Эдийн засгийн сайд Филипп Рослер үүнийг бас дахин баталлаа. Ноён Баррозу Герман улсын засгийн газрын өмнөөс яриагүй. Саяхан германийн Дээд шүүхийн гаргасан шийдврийн дагуу германийн парламент сайшаагаагүй байхад германий хязгааргүй үүрэг хариуцлага гэдэг боломжгүй зүйл гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Миний бодлоор энэ нь Герман улс европын облигацийг зөвшөөрөхгүй байна гэсэн үг гэж тэр хэллээ. Евопын бүсийн асуудалтай улсууд бүтцийн шинэчлэл заавал хийх ёстой гэж Герман улс үзэж байгаа юм. Эхний ээлжинд энэ асуудал Грек, Ирланд, Португал, Испани, Итали улсуудыг хамарч байгаа юм. Тэгэхдээ эдгээр улс шинэчлэл хийж эхлээд байна. Энэ долоо хоногт Италийн парламент төсвийн хомсдолыг эрс бууруулах төлөвлөгөөг баталлаа. Татварын системийг өөрчлөх, улсын зарлагыг багасгах, тэтгэвэрийн насыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авснаар төр засаг дараагийн 2 жилд 54 тэрбум евро хэмнэх ёстой. Энэ үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао евопын бүсийн орнуудад Бээжин тусламжийн гараа сунгахад бэлэн байна гэж мэдэгдлээ. Италийн улсын облигацийг худалдах тухай Бээжинтэй тохиролцож чадлаа гэж албан ёсны Ром мэдэгдлээ. Бээжингийн Улсын их сургуулийн Эдийн засаг ба менежментийн сургуулийн профессор Патрик Чованек энэ мэдээлэл бодит байдалтай нийцэж байна гэж үзэх сонирхолтой байна. Итали улс өөрийн улсын облигацийг худалдаж авах улс хайж байгаа нь үнэн. Харин Хятад улсын хувьд гэх юм бол өөрийн гэсэн ашиг сонирхол байна. Ийм байдлаар тус улс европын зах зээл дээр өөрийн байр сууриа бэхжүүлнэ. Харин дараа нь өөрийн асуудлаа шийдэх болно. Жишээ нь, зэвсгийн хоригийг арилгуулна. Тэртэй тэргүй Хятад улсад маш их валютын нөөц тэр дундаа еврод шилжүүлсэн асар их нөөц байна. Тэгэхлээр тэднийг хаа нэг газар луу оруулах л хэрэгтэй биздээ. Тэгэхлээр үүнийг яагаад одоо хийж болохгүй гэж тэр ярилаа. Тэр тусмаа одоо хойшлуулах ямарч арга байхгүй. Шинэ санхүүгийн хямрал нь 2008 оны 9-р сард дампуурсан "Леман Бразрес" банкны сүйрлээс хамаагүй илүү хор уршигтай болж мэднэ гэж америкийн нэрт санхүүч Жорж Сорос анхааруулж байна.