Парламентийн сонгуулийн өмнө улс орны улс төрийн тэмцэл улам хурцдаж байна. Оросын бизнесмен Михаил Прохоров "Правое дело"-г орхилоо. Сүүлийн үеийн хамгийн сонирхолтой улс төрийн төслийн хүрээнд үйл явдал иймэрхүү байдалтай хөгжинө гэж даваа гариг гэхэд хэн ч итгэхгүй байлаа. Харин мягмар гариг гэхэд "Правое дело" дотор санал зөрөлдөөн гарлаа гэсэн мэдээ тарлаа. Пүрэв гаригт бүх"ажил хэргээс" Прохоров гарлаа. Тэрбумтний ерөнхийлөгч болох гэсэн сэхүүн санаа олонхын дургүйг хүргэж, улс төрийн дарамт үзүүлсэн гэж "Правое дело"-д болсон хэрүүлийг барууны ХМХ-үүд яаран тайлбарлалаа. Улс төр судлаач Вячеслав Никонов үүнтэй санал нийлэхгүй байна. Тэрээр манай радиод ярилцлага өгөхдөө "Правое дело" нам олон түмний дунд нэг их нэр төр олж чадаагүй гэж тэмдэглээд: «Олон нийтийн санал асуулгын дүнгээс харах юм бол 9-р сарын эхэн гэхэд "Правое дело" намын рейтинг 1,5% хавьцаа байсан юм. Харин ирэх сард Төрийн Думд нэг суудал авах эрх олгодог 5%-ийн босгод ойртож 4,9%-тай болно гэсэн таамагтай байсан» юм гэлээ. Энэ хэрүүл шуугиан Прохоровын нэр хүндийг сонгогчдын дунд унагалаа гэж ОШУА-ийн Нийгмийн хүрээлэнгийн элитийн судлалын төвийн удирдагч Ольга Крыштановская үзэж байна. Хэрвээ тэр үнэхээр шийдвэр төгс байвал шинэ нам байгуулж болно. Харин тэгвэл 5 жилийн дараах сонгуулийн тухай ярих хэрэгтэй болно. Одоо ийм нам байгуулагдаад бүртгүүллээ гэж үзвэл энэ сонгуульд оролцож чадахгүй. Ядахдаа нэг жил ажилласан байх шаардлагатай. Прохоровыг "Правое дело" намд анх ирж байхад одоо л энэ нам хүчээ авч эхлэх байх гэж санагдаж байсан. Байдлаас харахад Прохоров либерал үзэлтэй сонгогчдыг сэрээж чадсангүй бололттой. Ардчилсан лагерьт гарч байгаа хагарал, далд явууллагаас хүмүүс бүр залхаж гүйцлээ гэж тэр ярилаа. Холбооны хэмжээний их хурал нь 9-р сарын 23-нд болох "Нэгдсэн ОУ" нам праймеризийн дүнгээ гаргалаа.Санал хураах замааар намын жагсаалтад орох нэр дэвшигчдийг сонгож авна гэдэг нь эрх баригч нам шинэчлэл хийхээр эрс шийдснийг харуулж байна гэж Вячеслав Никонов үзэж байна. Праймериз нь "Нэгдсэн ОУ" намыг өөрийнхөө эвслийг өргөжүүлэхэд нь тусаллаа. Энэ ажиллагаанд бүх оросын болон орон нутгийн томоохон хэдэн арван олон нийтийн байгууллагууд оролцсон юм. "Нэгдсэн ОУ" намд сонгуулийн өмнөх кампанит ажилд тус болох тодорхой хэмжээний сонирхолтой хүмүүсийг илэрүүлэхэд нь тус боллоо гэж тэр ярилаа. "Яблоко" ардчилсан нам улс төрийн тавцанд эргэж ирсэн нь 2011 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын нэг чухал үйл явдал боллоо. Энэ намын олон жилийн удирдагч Григорий Явлинский хэдэн жилийн өмнө намын даргын ажлаа өгөхөөр шийдсэн бөгөөд ингэснээр тус намын рейтингийг навс унагсан гэж шинжээчид үзэж байгаа юм. Харин намын сүүлчийн их хурал дээр Явлинский намын нэрсийн жагсаалтыг тэргүүлсэн ба Думд суудал авахын төлөө шийдвэртэй тэмцэнэ гэж мэдэгдсэн юм. Яблокочууд сонгогчдын 10%-ийн саналыг авах ёстой юм. Ерөнхийдөө улс төрийн процесс илэрхий идэвхижиж байна гэж улс төр судлаачид үзэж байна. Гэхдээ зарим нэгэн оролцогчид гортигын гадна үлдэж магадгүй гэж Ольга Крыштановская үзэж байна: «Оросын улс төр далд явууллагагүй байж болохгүй гэдгийг бид харж байна. Манайд бүх юм оргилуун, хурц, сонирхолтой болж байна. "Нэгдсэн ОУ" нам, ОХУКН, ЛАН энэ гурван нам л шинэ думд орно гэсэн урьдчилсан таамаг хамгийн бодитой гэж би үзэж байна» гэлээ. Тухайн үедээ улс оронд 2-т орж байсан "Шудрага Орос орон" нам одоо өөрийнхөө хамгийн таатай бус замыг туулж байна. Шудрага оросчууд өөрсдөө мэдэгдээд  байгаа 10-15%-ийг авах нь битгий хэл 5%-ийн босгыг ч давж чадаахгүй байж мэднэ гэж улс төр судлаачид үзэж байна.