Бурхан Буддагийн ордонг Буриадад өнөөдөр нээлээ.  Кижингинийн  төмөр бетонон хийд дотор буддизмын бүхий л ёс жаягаар бүтээсэн 8 метр өндөр Будда бурханы баримал байдаг юм. Энэ ордон ОУ-ын буддын хамгийн том байгууламж боллоо. Энэ барилгыг 2007 онд эхэлсэн ба хандиваар барьсан байна. Манай ордон буддизмын ариун дагшин газрын нэг зүй ёсоор болж Буддын сургаалыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэж тус хийдийн хамба лам Гармажап хэллээ. Мөн Тува улсад ОУ-ын хамгийн том Будда бурханы баримлыг барьж эхэллээ. Тувачуудын тахин  шүтдэг ариун гэгээн Догээ уулын орой дээр түүнийг барих ба өндөр нь 15 метр байх юм. Яг одоогийн байдлаар тувагийн барилгачид баримлын суурийг бэлдээд байна. Бурханыхаа ширээн дээр завилан суугаа Будда бурханы баримлыг алтаар бүрэх бөгөөд тус БН улсын аль ч нутгаас харагдах юм байна.