Хажуугаас нь харах юм бол энэ нь жирийн загас барихтай ижил юм. Завин дээрх хэдэн хүн нуурын гүнээс ямар нэгэн юмыг маш шаргуу татан гаргаж байна. Барьсан юмаа тэд маш сайн харж үзээд ямар нэг зүйлийг идэвхитэй хэлэлцэж байна. Харин завин дээр байгаа эрчүүд нь нуурын гүнээс ховор загас барьж байгаа загасчид биш биофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд юм. Тэд алгана, мөрөг, нялаахай загас барьж байгаа бус жирийн л ёроолын лаг шавар авч байгаа юм байна. Усны ёроолын жирийн лаг шавар яагаад эрдэмтдийн анхаарлыг ингэтлээ их татах болов оо? Сибирийн биолог, био технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн үзэж байгаараар усны ёроолын лаг шавар нь биологын гаралтай дизелийн түлш гаргаж авч болохуйц тийм найрлагатай юм байна. Энэ түлш чанраараа дэлхийн стандартад нийцэх юм байна. Ёроолын лаг шавраас био дизель гаргаж авах процесс нь маш хялбар юм. Хэдхэн химийн урвал явуулсны дараа бохир муухай нялцгай зүйлээс хамгийн цэвэр бүтээгдхүүн гаргаж авч болно. Түлш гаргаж авах материалын зардал нь ч бага юм. Өөрөөр хэлвэл сибирийн эрдэмтэд түлш гаргаж авах хэзээч дуусахгүй, хямд эх үүсгэвэрийг нээлээ гэсэн үг. Хөдөлгүүрийн түлшний дүйцүүлэх эх үүсгэвэр олох асуудлыг бүх дэлхийн эрдэмтэд олон жил судлаж байна. Тэдний зарим нь эрдэнэ шиш, рапсаас био дизель гаргаж авах аргыг бодож олсон ба энэ ургамлуудыг асар их талбайд ургуулж байна. Ийм арга нь үр ашигтай боловч асар их зардал шаарддаг юм. Харин Сибирьт нилээн ашигтай арга барилыг оллоо, нуур, гол мөрний ёроолуудад лаг шавар хязгааргүй их хэмжээтэй байгаа ба түүнийг гаргаж авахад тусгай ажиллагаа шаардлагагүй юм. Лаг шавар гэдэг нь үнэн хэрэгтээ хүний үйл ажиллагааны хог хаягдлын склад гэсэн үг. Өөрөөр хэлвэл урсгал усыг цэвэрлээд үлдсэн хог юм. Био түлш гаргаж авахад ийм материал гайхамшигтай зохицож байгаа юм. Энэ эх үүсгэвэр хэзээ ч дуусахгүй. Лаг шаврын зөвхөн өдрийн цагаар гаргаж авах хэмжээнээс 1500 литр өндөр чанартай дизелийн түлш гаргаж авч болно гэж оросын эрдэмтэд тооцсон байна. Харин лаг шаврыг өдөр шөнөгүй ухаж болно шүү дээ. Сибирийн эрдэмтэдийн нээлт нь зөвхөн био түлшний үйлдвэрлэлд гайхамшиг болоод зогсохгүй. Энэ түлш эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой юм. Экологийн асуудлыг шийдэхэд ч туслах болно. Өнөөдөр цэвэрлэх байгууламжуудын хаягдлууд дахин ашиглагдахгүйгээр хуримтлагдаж байгаа юм. Орчин тойрныг бохирдуулж байгаа мөртлөө асар үнэтэй түүхий эд алга болж байна. Хэрвээ энэ хаягдлыг хаялгүйгээр түүнийг ашиглан био түлш гаргаж авах юм бол дизелийн түлш маш их хэрэглэдэг үйлдвэрүүдэд ойрын үед хэрэглэж болно. Хямд түлш гаргаж авах асуудлыг шийдснээрээ Сибирийн эрдэмтэд хог хаягдлыг устгах ажлыг бас давхар хийлээ. Тэдний судалгааны ажлын үр дүн олон улсын шинжээчдийн хатуу хяналт шалгалтыг давж чадсан байна. Эрдэмтдийн энэ нээлтийг олон янзын шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэж эхлээд байна. Хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа хамгийн хямд био түлш үйлдвэрлэх төсөл амьдралд хэрэгжих болно.