Жамахирийн түлхэн унагаагдсан тэргүүн Муаммар Каддафигийн төрлөх хот Сиртийн онгоцны буудал болон цэргийн баазыг Ливийн ШҮЗ-ийн цэргүүд эзэлсэн байна. Би-би-си агентлагын мэдээлж байгаагаар баруунаас зүүн тийш давшиж байгаа ШҮЗ-ийн хүчний отрядууд Сирт хотын төвөөс 7 км зайтай байна. Каддафигийн талынхан пуужин харвагч төхөөрөгөөр цохилт өгч, байшингийн дээврээс мэргэн буудагчид нь буудаж байгаа хатуу шүрүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Зөвхөн бямба гаригт гэхэд л босогчид 30 хүнээ алджээ. Триполигоос зүүн хойд зүгт оршдог Бани-Валид хотын төлөө шүрүүн тулалдаан болж байна гэж мэдээлж байна. Каддафиг эсэргүүцэгчид бямба гаригт Хевара хотыг эзэлсэн боловч эсрэг талынхан шүрүүн галлаж байгаа тул арга буюу зогссон байна. Сирт, Бани-Валид, Сабха хотууд Каддафигийн талынхны сүүлчийн томоохон түшэц газрууд болоод байна.