Жамахирийн түлхэн унагаагдсан тэргүүн Муаммар Каддафи одоо чухам хаана байгааг хэн ч мэдэхгүй байна гэж Ливи улсын ШҮЗ-ийн зэвсэгт хүчний төлөөлөгч хурандаа Ахмед Омар Бани бямба гаригт мэдэгдсэн байна. Энэ тухай Рейтер агентлаг уламжиллаа. Каддафид үнэнч цэргийнхний  хамгаалж байгаа Бани-Валид хот юм уу, өөрийн төрлөх хот Сиртэд тэрээр нуугдаж байгаа гэж барууны ХМХ-ийнхэн урьд нь мэдээлж байсан юм. Каддафигийн байгаа газрын тухай тодорхой мэдээ босогчидод байхгүй гэж хурандаа Бани ярьсан байна. Каддафиг барьсан хүнд 2 сая доллар амалсан болохоор Жамахирийн тэргүүний байгаа газрыг мэдсэн Триполийн ямарч иргэн түүнийг шинэ төр засагт шууд барьж өгөх ёстой гэж Бани тайлбарлан ярьж байна. Бараг 6 сар байлдсны эцэст Каддафиг эсэргүүцэгчид ливийн бараг бүх газар нутагт хяналтаа тогтоож чадлаа. Сөрөг хүчнийхэн НАТО-гийн нисэх хүчний дэмжлэгтэйгээр 8-р сарын 3 дахь 10 хоногт Триполи хотыг эзэлсэн явдал байлдааны давшилтын ажиллагаанд цөмрөлт болсон билээ. Муаммар Каддафигийн хувь заяаны тухай одоо болтол юу ч мэдэгдэхгүй байна. Түүний гэр бүлийн зарим хэсэг нь Алжир улс руу зугтсан байна. Хурандаа Каддафи болон түүний төлөөлөгчид, тэрээр Ливи улсдаа байгаа ба тэмцлээ үргэлжлүүлнэ гэж нэг бус удаа зарласан билээ.