Япон улсын Хонда автомашины нэгдэл ОУ-д машин угсрах ажлаа эхлэх ёстой. Үйлдвэрлэлийн хэмжээгээрээ хоёрт ордог японы машин үйлдвэрлэлийн энэ компани оросын талд өөрийн төлөвлөгөөгөө өгсөн ба хэлэлцээр хийж эхлээд байна. “Хонда”-гийн нэг загварыг угсрах үйлдвэр нээх тухай ярьж байгаа юм. Эхний ээлжинд жилд 30-50 мянган машин үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ төсөлд япон 13 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм. Өнөөг хүртэл “Хонда” өөрийн машинаа ОУ-д АНУ, Япон, Европоос зөөж авчирч байсан юм. Тэдний өрсөлдөгчид “Тойота”, “Ниссан” компаниуд аль хэдийнээс ОУ-д машинуудаа угсарч эхэлсэн бөгөөд 2012 онд тэдэн дээр “Мазда” нэмэгдэх гэж байна.