ОУ, Африкт эргэн ирж байгааг Мавритани улс дэмжиж байгаа ба тус тив дэх ашиг сонирхолын балансын чухал элемент гэж үзэж байна. Хар тивийн орнуудаар цуврал айлчлал хийж байгаа ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов энэ тухай мэдээлсэн байна. Мавритани улсын удирдлагатай уулзахдаа хоёр талын харилцаа болон олон улсын цаг үеийн асуудал тэр дундаа Ливи, Сири улсуудын байдлыг хэлэлцсэн байна. Орос, Мавритани улсууд нь байгалын баялагын олборлолт, засаг агнуурын салбар болон эрчим хүч, цэрэг техникийн хамтын ажиллагаан дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байна гэж Маргелов ярьсан байна. Африк тивээр айлчлал хийж байгаа оросын шинжээчдийн төлөөлөгчид ашигт малтмал олборлох хүрээний тодорхой төсөлд ОУ оролцох боломжийн талаар шинжилгээ судалгаа хийхээр дараа долоо хоногт Мавританийн нийслэл Нуакшотод хүрэлцэн ирнэ гэж дипломатч хэлсэн байна.