Сири улсын шинэчлэл гадны дарамтгүйгээр явагдах ёстой гэж Дамаскт Холбооны зөвлөлийн дэд дарга Ильяс Умаханов мэдэгдлээ. Тэрээр оросын сенаторуудын төлөөлөгчдийг тэргүүлэн бямба гаригт Дамаскт хүрэлцэн ирсэн юм. Сири улсын ерөнхийлөгч Башар Асадын улс төр, мэдээлэлийн асуудал хариуцсан туслах Бусейн Шаабантай уулзсныхаа дараа дэд дарга мэдэгдэхдээ, Сирийн улс төрийн бүх хүчний төлөөлөгчидтэй уулзаж тэдний тухай үнэн зөв мэдээлэлийг дэлхий дахинд хүргэх нь бидний зорилго юм гэж ярьсан байна. Оросын сенаторуудын айлчлал нь “сирийн ард түмний хувь заяанд ОУ сэтгэл зовинож байгааг харуулж” байна гэж Шаабан өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Зөвхөн Сири улсад ч биш бүс нутагт бүхэлд нь хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа Москвагийн байр суурийг тэрээр өндөр үнэлжээ. Өнөөдөр оросын сенаторууд Сири улсын ерөнхийлөгч Башар Асад болон Ардын зөвлөл буюу парламентын дарга Махмуд Абраш нартай уулзах болно. Дараа нь тэд засгийн газрын эсрэг хөдөлгөөн хагас жилийн өмнө өрнөж бусад бүс нутгуудад халдварласан Сирийн өмнөд нутгийн Дераа хотод айлчлах юм байна.