Дэлхийн дуурийн  Оросын одын, петербургийн Марийны театрын гоцлол дуучин Анна Нетребко тэмдэглэлт насны ойгоо тэмдэглэж байна. 9-р сарын 18- дуучин эмэгтэйг шүтэн бишрэгчдийн хувьд жинхэн  баярын өдөр болдог юм. Нью-Йорк, Лондон, Вена, Милан, Токио газар сайгүй түүнийг үзэж, сонсож байдаг юм. Ойрын үед түүнийг сонсох азтануудаар  –нью-йоркийн  “Метрополитен-опера” театрыг зорьсон хүмүүс болох нь. 9-рсарын 26 нд Анна Нетребко Гаэтано Доницеттийн “Анна Бойлен”дуурийн гол дүрд тоглоно. Түүний бурхнаас заяасан гайхамшигтай дуу хоолой, нүд гялбам гоо сайхан –дуурийн урлагийн хамгийн шилдэг сурталчилгаа! Анна Нетребкотой нэг тайзан дээр тоглосон дэлхийн нэртэй дуучид хослон дуучин эмэгтэйдээ дурласан нь илт харагддаг аж. Шүүмжлэгчид түүний тухай хамгийн дээд хэмжээнд тодорохойлдог ” XXI дууны суперод-“, “ хамгийн шилдэг сопрано”.   Түүнчлэн, “дэлхийн өөрчлөх эмэгтэй“- гэж ярьдаг.Дуучин бүсгүй маань Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчдийн зохиосон ”Дэлхийн залуу удирдагчид“ жагсаалтанд  оржээ. Анна Нетребко Петербург, Венад амьдардаг, үнэндээ бол тэр дэлхийн олон хотуудад амьдардаг бөгөөд байнга олон орнуудаар тоглолт хийж байдаг юм. Түүний уран бүтээлийн график хэдэн жилээр төлөвлөсөн байдаг.  Хөгжмийн Олимпийн оройд гарах түүний замыг Краснодарын хүүхдийн хор тавьжээ.  Дараа нь тэр Санкт-Петербургийн хөгжмийн дээд  сургуульд суралцан, 1993 онд Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн шагналыг хүртжээ. Ингэж Үнсгэлжингийн түүх эхэлжээ. Гэхдээсэтгүүчдийн зохиосон энэхүү түүхийн зарим нэг нь үнэний хувьтай ажээ. “Хэн ийм яриа гаргасныг би мэдэхгүй, тэр түүхээр бол би Мариинй театрт цэвэрлэгч хийж байж л дээ. Нэг өдөр маэстро Валерий  Гергиев миний дуулж байхыг сонсоод  намайг теартаа дуулахыг ярьсан гэх”. Энэ бол худал түүх юм” гэж Нетребко ийн ярьлаа: «Эхлээд дуулачдын уралдаанаас тэргүүн шагналыг авах ёстой байлаа. Дараа нь театрт шалгаруулах шалгалтанд сайн амжилттай дуулах ёстой байв. Энд бол танд төрөл садан, хэн нэгэн ерөөс тус болохгуй. Бүх юм хөдөлмөр, чадвараас л шалтгаална. Мэдээж хэрэг, намайг дэмжиж байсан.  Тийм хүн ч байсан. Тэдний нэрийг би хэлж болно: миний ирээдүйд итгэлтэй Валерий Гергиев, Пласидо Доминго, театруудын захирлууд байв. Дэмжиж болно, гэтэл тайзан дээр гарч, энэ тайзан дээр чи дуулах эрхтэй гэдгийг нотлох бол ганцхан чиний л хэрэг» гэж хэлсэн. Жүжигчин эмэгтэйн хувийн амьдрал Аннаг дээдсийн хүрээний баатар болгодог. Түүний уругвайн баритон Эрвин Шроттой холбосон  дурлалт роман, улмаар гэр бүл болсныг дэлхий даяар ярьсан. Харин урьд өмнө түүнийг мандуулж байсан Австрийн Зальцбургийн тайзнаа урлагийн наадамд дуулахыг тэр татгалзахад дуурийн меломанууд мэл гайхаж, цэл хөхөрсөн юм. Яагаад гэвэл тэр жирэмсний хордлоготой, анхныхаа хүүхдийг тээж байжээ. Тэр өдрүүдэд Анна жинхэн юунаас айж буйгаа ойлгожээ: «Тоглолтын өдөр гэнэт хоолой гарахгуй тохиолдол байсан –гэж -Дуурийн бурхан уушигаа нээлээ. Концерт эхлэхээс хагас цагийн өмнө би дуулахыг оролдоход, хоолой маань –“кря”-гэж гарч байна. Дуучдын дунд хоолойгоо бэлтгэхийг “Азарган тахиагаа гаргана “гэж ярьдаг байхгуй юу.  За, яахав ? Тэгээд удирдаач бид хоёр цугларсан олонд бие тааруу байна гэж зарлаад би тайзан дээр дуулсан, хоолойгоо хэзээ тасрах бол гэж бодох ямар аймаар  стресс гэж санана!”» гэж тэр хэллээ.