Ливи арав хоногийн дотор  нефтийн экспортоо эхлэж чадна. Энэ тухай Каддафийн дэглэмийг унасны дараа энэ албан тушаалд томилогдсон  Arabian Galf Oil  Үндэсний  корпорацын тэргүүн Нури Беруин мэдэгдэл хийв. Энэхүү мэдээллийг  Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/тэр даруйд нь  мэдрэмжтэй хүлээж авлаа. Агентлаг үүнээс хойш  зар зээл дээр  ливийн  нефтийн нийлүүлэлтийг  нөхөх гэж  стратегийн нөөцүүдийг гаргахгуй.  Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ нь  Ливийн нефтийн нийлүүлэлтээс үүдсэн асуудлууд цуцлагдсан гэж үзэж байна. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн  судалгааны удирдах газрын тэргүүн Александр Пасечникийн  үзэж буйгаар, Ливийн нефтийн зах зээл бол эерэг үйл явдал боловч, хувьсгалын бус ажээ: «Экспортын зах зээл дээр ливийн нефть буцаж ирсэн нь ийм тохиолдолд үзэдэгийн нэгэн адилаар нэр төрийн хэрэг аж. Эргэж ирэх явц аажмаар, ямар нэгэн огцом үсрэлт үгүй. Үнэндээ бол нефтийн зах энэхүү буцаж ирж буйг нь нэг их мэдрэхгүй, түүнчлэн  үнийн хувьд ч нөлөөлөхгүй аж. Дэд бүтцийг бүхэлд нь сэргээхийн тулд болон  экспортын түвшинг дайны өмнөх үед хүргэхийн тулд 1-1,5  жил шаардагдах юм. Гэхдээ олон шинжээчид энэ хугацааг сухжирч магадгүй гэж үзэж байгаа» гэж хэлсэн. Иргэний дайн гарахын  өмнө  Ливи улс нефтийн үйлдвэрлэлтээр дэлхийн 20 оронд ордог байсан. 80 % Европд ноогддог, тухайлбал, Итали, Францад. Худалдан авагчдын нэг Хятад байсан.  Ингэхдээ дэлхийн нефть үйлдвэрлэгчдийн дотор Ливи улс дэлхийн зах дээр  дөнгөж 2 % эзэлдэг. ОПЕК ийн болон ОУЭХА урьдчилсан тооцоогоор дайны өмнөх үеийн 1,6 сая баррельд хүрэхийн тулд Ливид 2-3 жил шаардагдах аж. Гэхдээ энэ нь хамгийн зоримог дүгнэлт юм. Шинжээчид Иракийн жишгийг санан,  дайны өмнөх түвшинд очиход 4 жил шаардагдсаныг   тооцоондоо авчээ. Харин Иранд 1979 онд гарсан Исламын хувьсгалын дараа -30 жил шаардагджээ. Ливийн шинэ засгийн эрх баригчид  нефтийн олборлолтыг сэргээхийн тулд бүхнээ зориулна.ШҮЗийн тэргүүн Мустафа Абдель Жалиль  мэдэгдэлдээ: Нефтийн  гэрээ байгуулахад  ШҮЗ-д туслаж байсан улс орнууд  урьтал эрхтэй байх болно гэжээ. Нөгөөтэйгүүр, Триполь нь мэдэгдэлдээ Ливийн агаарын цохилтыг эхнээсээ  дэмжээгүй  Орос  болон Хятад сонирхлыг   тооцох болно гэж амлаж байсан гэж Александр  Пасечник ийн ярьж байна: «Миний бодож байгаагар  бүх юм байрандаа буцаж орж, цаашид оросын бүх компаниуд Ливид  байрандаа очно. Энэ нь ШҮҮЗ ийн загсийн газартай нягт харилцаа тогтоосны дараа болно гэж бодож  байна. Нилээд мэдэгдэхүйц байр суурийг тэнд америкийн транс-үндэсний болон европын томчууд эзэлсэн байна гэдэгт бодитоор  хандах хэрэгтэй юм» гэж тэр хэллээ. Одоо Оросын Засгийн газар  Ливитэй нефть-хийн хамтын ажиллагаагаа сэргээх саналыг оруулахаар бэлтгэж байна. Энд оросын нефть-хийн холбоог сэргээх  асуудлаас татгалзсан хариу өгөхийг ч хүртэл тооцоолж байна. Түүнчлэн, түшмэлүүдийн яриагаар “Оростой йхисэн гэрээнүүдийг цуцлах дохио”одоогоор ирээгүй байгаа юм. Тэр ч бүү хэл, ирэх долоо хоногт Москвад   оросын компаниудтай цаашдын гэрээ, хэлэлцээг  хэлэлцэхээр өөрсдөө саначилсан   Ливийн ШҮЗ ийн төлөөлөгчдийг хүлээж байна. Нөгөөтэйгүүр,  баасан гаригт Газпром  ливийн Elephant орд газрын хэсгийг олборлох гэрээг  италийн Eni   компанитай үзэглэсэн   юм. Газпром энэ төсөлд Eni компаний хагас хувийг авах юм. Түншүүд уг ажлыг Ливийн дайнаас өмнө эхлэхээр төлөвлөж байжээ.