Муаммар Каддафийн  талынхан Шилжилтийн  үндэсний  зөвлөлийн хүчнийхэнд Бани-Валид хотын орчимд хүчтэй цохилт өгчээ. Энэ тухай бямба гаригт ливийн  удирдагч асны төлөөлөгч Муса Ибрагим мэдэгдэл хийв.  “Тулалдаан дуусах болоогүй.  Бидэнд зэвсэг, техник бий”гэж тэр хэлжээ. Бани-Валид хот Ливийн өмнө хэсэгт цөлд оршидог юм. Энэ хот ливийн удирдагч асан Каддафийн төрсөн хот бөгөөд, эндхийн варфалла омгийн  иргэд Каддафид үнэнчээ хадгалсаар байна. ШҮЗ ийн отрядууд   Газрын дундад тэнгисийн эргийн Триполь, Бенгазийн дунд орших  Каддафийн төрөлх хотыг  хараахан эзлэн авч чадаагүй байна.