АНУ ын Невада мужид спортын онгоцны уралдаан шалгаруулах үеээр гурван хүн осолджээ. Энэ явдал  Үндэсний онгоцны спортын аврага шалгаруулах тэмцээн зохиогдож байсан   Рино хотод      болжээ. Дэлхийн II Дайны үеийн Мустанг  Р-51 сөнөөгч онгоц  орон нутгийн цагаар 16:30 минтуад үзэгчдийн индрээс холгүй унажээ. Ослын шалтгаан онгоц нислэгийн үеээр хүнд элемент хийж  байх үедээ жолоодлогыг алдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Гэрчүүд онгоцыг шууд огцом газар унасан гэж мэдүүлжээ.  Орон нутгийн ХМХ ийн мэдээлснээр,  нисэгч, хоёр зорчигчийн хамт нас баржээ. Шоуг 75 хүн үзэж байсны  25 нь  шархадаж,  25 хүнийн биеийн байдал маш хүнд, 25 нь  хүнд байдалтай байгаа аж.