Түркмений зүүн хэсэгт динозаврын чулуужсан мөр үлдэсэн газар тус улсын томоохон аялал жуулчлалын төвийг байгуулах болно. Тус улсын ерөнхийлөгч Гурбангула Бердымухамедов  байгалийн гайхамшигтай газар айлчилсныхаа ийм  шийдвэрийг дараа гаргажээ. Тэрээр тэмдэглэхдээ: энэ бол эртний аварга амьтны мөр үлдэсэн  дэлхийн цорын ганц түүхэн газар гэжээ. “Динозаврын зогсоол “нь далайн түвшингээс 2 мянган метрийн өндөрт байдаг бөгөөд шохойн давхрагаас бүрджээ.  Дээрх  газар олон км үргэлжлэх  агуй, амьтны болон ургамлын гайхамшигаараа онцлог аж. Тэнд Түркмений хамгийн гүн нуур Каттаколь  байдаг, тэндхийн шугуйнд 100 жил нанжин чавга ургаж байгаа аж.