Ливаны цэргүүд Сири улс руу нууцаар зэвсэг нийлүүлсэн хэрэгт сэжиглэн  сирийн хоёр иргэнийг баривчилжээ.  Сатуулагдсан хүмүүст их хэмжээний гранат, шөнийн гэрэл болон пулемёт байжээ. Энэ бол Ливаны нутгаар нууцаар зэвсэг гаргах гэсэн анхны бус оролдлого ажээ. 8-р сард сирийн мэдээллийн Sana агентлаг Ливанаас зэвсэгтэй ирсэн нэгэн автомашиныг саатуулсан тухай уламжилж байжээ.  Үүний өмнө  Сирийн нилээд хэдэн нам сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлж буй ливаны хэт даврагсдыг,   засгийн газрын эсрэг тэмцэл зохион байгуулж байна гэж буруутгаж байжээ.