Орос улс “Хойд туйлын их цэвэрлэгээнд” орлоо. Франц-Иосифын газар олтригт ажилласан экспедицийн тайланг дүгнэж үзээд Оросын  Засгийн газар Умард туйлд  экологийн цэвэрлэгээ явуулах тусгай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр  шийдвэрлэсэн юм. Умар туйлын экологийн аюулгүй байдал нь –хойд бүс нутгийн бүх орнуудад чухлаар тавигдах асуудал юм.   Юуны өмнө чухам энд нүүрсустөрөгчийн орд газрыг олборлох гэж байгаа тухай яригдаж буй юм. Гэтэл зарим асуудлуудыг өнөөдөр шийдэх ёстой байдаг. Олон жилийн турш зөвлөлтийн цаг үед, Франц-Иосифын газар дээр байдаг цэргийн баазуудад шатахуунтай торхнуудыг зөөвөрлөж байжээ. Харин өнөөдөр умард туйлын цаг агаарын болон эрдэм-шинжилгээний    станцууд аль хэдийнэ ашиглагдахаа больсон юм. Хойд туйлын энэ олтригт  өнөөдөр  40-60 мянган тонн нефтэн бүтээгдэхүүнтэй байж болох  250 мянга орчим торхнууд “дурсгал” болон үлдэсэн байна.  Сая орчим нэгж хоосон сав, барилгын материал болон төмрийн хаягдал тэнд байна.  Энэ бүгд нь зэвнд идэгдэж, торхон доторх урсаж байна. Энэ дүр зургийг өнгөрсөн жил ерөнхий сайд Владимир Путин өөрийн нүдээр хараад, хойд туйлд их цэвэрлэгээ шаардлагатай байна гэж мэдэгдсэн юм. Тэр үеээс цэвэрлэгээ явуулах  гурван жилийн хөтөлбөр болосвруулсан юм. Энэ жил түүнийг санхүүжүүлж эхэлсэн гэж Оросын Онцгой байдлын сайд, Оросын газар зүйн нийгэмлэгийн ерөнхийлөгч Сергей Шойгу ийн ярьсан юм: «Тэнд олон жил хүн суурьшин амьдарсны улмаас  цугларсан хогийг Оросын газар зүйн нийгэмлэгийн санаачилгаар  цэвэрлэхээр болсон  юм.  Франц-Иосифын газрын  экспедицийн явуулсан ажлын үр дүнгээс Засгийн газар тус газрын хог хаягдлыг цэвэрлэх нилээд хэмжээний хөрөнгө гаргасан бөгөөд, нэг бус жил байх юм. Энэ хөтөлбөр экологитой холбоотой, дуустлаа олон жил хэрэгжих ёстой юм. Мэдээж хэрэг, цаашид нүүрсустөрөгч олборлоход бүс нутгийн экологийн аюулгүй байдлын асуудал зүй ёсоор тавигдана» гэж тэр ярилаа. Нефтийн бүтээгдэхүүн савнаасаа урсаж буй нь байгаль орчныг бохирдуулаад зкогсохгуй ховордсон амтьнуудын хувьд заналхийлж буй юм. Жишээ нь : цагаан баавгай, далайн хав, цагаан цахлай зэрэгт.Бүхэлдээ Хойд туйлыг цэвэрлэхэд ойролцоогоор 140 сая доллар төлөвлөөд байна. Энэ хөтөлбөрт Оросын цаг уурын –Росгидромет алба нэгджээ. Энэ байгууллага нь Холбооны улсын цаг агаар, орчныг хамгаалах хяналтыг явуулдаг, техногенны хог хаягдлыг устгалд оруулах өөрийн  шинжилгээний флоттой аж. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт хир явагдаж буйг Орос улсад хоёр дахь жил дараалан зохиогдох  “Хойд туйл-яриа хэлэлцээний газар нутаг” Олон улсын бага хурал дээр яригдах юм.  Энэ жил энэхүү арга хэмжээ 9-р сарын 22-23 ны өдрүүдэд Архангельск хотод  зохиогдох юм.