Хятад улс зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд  гэмт хэрэгт холбоотой 2182 сэжигтнийг  баривчлаад байна. Ажиллагаа 9-р сарын 1 нд эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд БНХАУ ын хуулийн  байгууллагынхан 270 дээрэмчдийн бүлэглэлийг устгасан –гэж БНХАУ -ын олон нийтийн аююулгүй байдлын яамны мэдэгдэлд дурьджээ. Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгэмүүдийн үйл ажиллагаанд хууль хамгаалалтын байгууллагын ажилтнууд холбоотой байсан гэж мэдэгдэлд дурьджээ.  Ийм зүйл дахин давтагдахгуй байхыг БНХАУ ын Олон нийтйин аюулгүй байдлын яамны  эрүүгийн  хэрэгтэй тэмцэх асуудлын тэргүүн дэд  сайд Ляо Зиньжун шаарджээ. “ Цагдаагийн зарим ажилтнууд дээрэмчидтэй хуувилддагийг хэн ч үгүйсгэхгүй. Зохион байгуулалттай гэмт хэргийг арилгахын тулд бололцоотой бүхнээ хийх ёстой “гэж  англи хэл дээр гардаг “Чайна дейли “ сонин иш татжээ. БНХАУ ын эрүүгийн гэмт хэргийн хуулийн дагуу  зохион байгуулалттай гэмт хэргийн толгойлогчид хэрвээ хүн амины болон хүний биед хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон бол  гэмт хэргийн төрлөөс болж янз бүрийн хугацааны ял шийтгэл хүлээх бөгөөд 15 жил хоригдохоос цаазын ял хүртэл  ял оноодог  аж.