НҮБ-ын Ерөнхий Ассамблей Ливийн цэрэг-эдийн засгийн хоригийг санал нэгтэй сулруулж, ШҮЗ-д  НҮБ- ын гишүүнчлэл олголоо. Хоригийг сулруулах тухай гаргасан Тогтоолоор ливийн нефтийн  томоохон хоёр компаний данс болон Төвбанк болоод нилээд хэдэн санхүүгийн компаниудын дансыг сэргэх юм. НҮБ нь агаарын орон зайд нисэх хоригийг  хэвээр үлдээлээ. Түүнчлэн, одоогийн тогтоолд  Ливид байдлыг сайжирч буйг тэмдэглээд, НҮБ-ын АЗ “ойрын хугацаанд, нөхцөл байдлаас шалтгаалан” нислэггүй бүсийг цуцлахад бэлэн гэж тэмдэглэжээ.  Энэ нь маш чухал арга хэмжээ юм гэж НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин   мэдэгдлээ. Орос улс баасан гаригт батласан тогтоолыг Ливийн дайны дараах сэргэн мандалтын ажиллагаа нь НҮБ болон АЗ- ийн ивээл дор явагдах ёстой гэж үзэж байгаа юм. Ливид энх тайвныг тогтоох нь хамгийн  чухал бөгөөд түүнийг зөвхөн улс-төр-дипломатын зохицууллатаар тогтоох ёстой юм гэж Чуркин хэлжээ.  Тэрээр одоогийн шатанд хүний эрхийн салбарт анхаарлаа төвлөрүүлэхийг уриалжээ. Ливийн мөргөлдөний явцад гарсан   хүний эрх зөрчигдсөн бүхий л баримтуудыг нарийн мөрдөн судлах ёстой юм. Гэмт хэргүүдийг мөргөлдөөнд оролцсон бүх талууд хийж байсан аж. Түүнчлэн, НҮБ -ын Ерөнхий Ассамблей Ливийн   шинэ эрх баригчдад эмх цэгц тогтооход  туслуулахаар тус байгуулагын энхийн хүчнийхнийг  явуулахаар шийдвэрлэжээ. Ийм тусламжийг байгуулах саналыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун долоо хоногийн өмнө уриалж  байсан юм. Энхийн хүчнийхэн  Ливийн шинэ эрх баригчдад    сонгуульд бэлтгэх, шилжилтийн үед шүүх засаглалыг явуулах болон аюулгүй байдлыг хангахад туслана.