Москва эдийн засгийн нягт хамтын ажиллагаа бий болгохын тулд Пхеньяны 11 тэрбум долларын өрийг хүчингүй болгож,  замыг  цэвэрлэх болно. Өрийг хүчингүй болгох гэрээг энэ оны эцсээр үзэглэж магадгүй юм. Энэ тухай ОХУ, БНАСАУ-ын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийн эхний  хэлэлцээрийн дүнгээс тодорхой боллоо. Хойд Солонгос нь Орос улсад хамгийн их өртэй орны нэг юм. Эдний дунд тэргүүлж буй нь Куба улс-25-26 тэрбум долларын өртэй юм.  Пхеньяны өр, зээлийн шугам өнгөрсөн зууны дунд үед  ЗХУ-ын үед  тавигджээ.  Энэ бол улсын зээл, эрчим хүчний хөнгөлттэй нийлүүлэлт, хүнд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн юм. Авсан зээл төлөгдөөгүй.Түүгээр томоохон торгууль гүйж байснаас ийм их 11 тэрбум долларын өр бий болжээ. Төлбөрийн чадваргүй  БНАСАУ үүнийг  буцааж төлнө гэдэг юу л бол. Орос улсын сонирхлыг татчих нөөц юм уу, ямар нэгэн боловсруулалт тэдэнд үгүй. Түүнчлэн, БНАСАУ нь арав гаруй орнуудад тэрбумаас давсан өртэй аж.

     Ийм нөхцөлд Москва тус улсын өрийн 90 % хүчингүй болгоход бэлэн байгаа, үлдсэн хувиар  Хойд Солонгос хамтарсан төсөлд хөрөнгө оруулна.  Ижил төрлийн схем нь Вьетнам, Монгол улсуудад хэрэгжинэ гэж Олон улсын эдийн засгийн харилцааны дээд сургуулийн шинжээч Василий Михеев тэмдэглээд «Оросын байр суурь бол зарчмын хувьд зөв бөгөөд үүнд бас учир бий. Вьетнам, Монголын нэгэн адил энэ асуудал бол улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн юм. Гэхдээ БНАСАУ-аас ялгаа нь Вьетнам, Монголын нэгэн адил зах зээлийн харилцаанд шилжин орсон. Тэдэнтэй зах зээлийн харилцааны ухаанаар ярьж болно. Тиймээс оросын энэхүү уян хатан саналыг амжилттай хэрэгжүүлэх явдал нь чухамдаа, Хойд Солонгосын эдийн засгийн загварыг өөрчлөхтэй болон тус улсын зах зээлийн шинэчлэл, нээлттэй бодлоготой холбоотой юм» гэлээ.

    БНАСАУ нь хуучинсаг эдийн засгийн системээ даван туулж, хөрш орнуудтайгаа эдийн засгийн ямар нэгэн харилцаа тогтоохыг оролдож байна. Одоогоор эдгээр оролдлогууд нь хандлага болоогүй байна. Оросын өрийг хүчингүй  болгох схем нь ийм боломж олгож байна. Хамтарсан шинэ төслүүдийг хөгжүүлэх нь Пхеньянд олон улсын  тусгаарлалаас түргэн гарч, бүс нутагт аж ахуйн хэлхээ холбоог тогтоож, багагуй мөнгө олох ашигтай юм.  БНАСАУ-ын тэрбум долларын өр нь  Орос улсад ердөө  хоёр жилийн хугацаанд байгалийн хийн транзитаас ашиг болон   буцаж ирэх юм. Төдий хэмжээний хөрөнгө  Оросын ТЗ-ыг БНАСАУ, Өмнөд Солонгостой нэгтгэхэд шаардагдах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд Өмнөд Солонгосын боомт Атлантын эргүүдийн хоорондын олон улсын төмөр замын ачаа тээврийн цэвэр ашгаас нөхөгдөх юм. Түүнчлэн, бусад төслүүдэд  татагдан орсон компаниуд нь  тухайлбал, Оросын хилтэй зангилаа  БНАСАУ, Хятад улсын бүс нутаг улс төрийн том хөзөрүүдийг хүртэнэ.  Хойд Солонгосыг хаалттай, тусгаарлагдсан гэж үзэж байгаа гадаадын орнууд тэр үед байр сууриа өөрчлөх болно.

     Пхеньянд Орос улстай хамтран ажиллах асар их ашигтай гэдгийг мэдэрч байх шиг байна. Пүрэв гаригт “Газпром”, БНАСАУ-  ын Нефть үйлдвэрийн яам харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурж, Солонгосын хойгт байгалийн хий дамжуулах хоолой барих асуудлаар ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.  Энэ нь Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев, БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ир нар Улаан-Үд хотод  уулзалт хийж, энэ төслийг боловсруулах болсноос хойш  гурван долоо хоногийн дараа боллоо. Өчигдөр “Газпром”, өмнөд солонгосын Kogas компаниуд Өмнөд Солонгос руу байгалийн хий дамжуулах  хоолой барих төслийг хэрэгжүүлэх “замын зургийг” баталлаа.    Ингэхдээ талууд  Оросоос БНАСАУ-аар дамжуулан нийлүүлэх байгалийн хий нийлүүлэлтэнд онцгой ач холбогдол өгч байгаа юм.