Оросын “Союз” хөлөг өгөгдсөн казахстаны тал нутагт  буулаа. Олон улсын сансрын станц /ОУСС/ дээр хагас жил гаран ажилласан 28-р экспедицийн гишүүд: оросын иргэн Андрей Борисенко, Александр Самокутяев, америкийн иргэн Рональд Гэран нар эх дэлхийдээ  буцаж ирэв. Одоо сансарт туршлагатай гурван нисгэгч ажиллаж байна. Тэд бол НАСА-гийн  одон орон судлаач америкийн иргэн Майкл Фоссум, оросын сансрын нисгэгч Сергей Волков, японы нисгэгч Сатоси Фурукава нар юм.  Удахгүй тэд өнөр болно, 11-р сарын 14-нд “Союз“ хөлгөөр  Олон улсын сансрын станцад   хоёр орос, нэг америк сансрын нисгэгчийг нисгэхээр төлөвлөж байна.  Ойрын жилүүдэд оросын хөлгүүд ОУСС-д багуудыг хүргэх цорын ганц хэрэгсэл болоод байгаа юм.  Гэхдээ хэдхэн  хоногийн өмнө тэдгээрийн нислэгийг сэргээх нь тодорхойгүй байсан юм. ”Прогресс“ ачааны хөлөг осолдсон 8-р сарын 24-ны дараа тодорхой бус байдал бий болсон юм. Шаардлагатай хурд авч чадаагүйгээс гурав дахь шатлалд гарсан гэмтлээс хөлөг Алтайд  унасан юм. Тэр үед бүх “Прогресс” хөлгүүд, “Союз” хөлгийн нислэгийг зогсоов. Яагаад гэвэл энэ хоёр төрлийн хөлгүүд нь нөгөө л нэг пуужинг ашигладаг. Эхлээд “Союз” хөлөг 9-р сарын 22-нд нисэх ёстой байсан юм.

         Хэрвээ хөөргөх асуудал тодорхойгүй удаан үргэлжилвэл, ОУСС руу ээлжит баг нисэхгүй улмаар тойрог замд ажиллаж байгаа бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болох байв.  Ингэсэн тохиолдолд ОУСС нисгэгчгүй дэглэмд нисэх ёстой байлаа. НАСА-гийн шинжээч үзэхдээ, хоосон  ОУСС битүүмжлэгдэх эрсдэлд орох юм уу, хөргөх төхөөрөмж эвдэрч мэдэх юм гэдгийг анхааруулсан. Дашрамд хэлэхэд,  зөвлөлтийн  “Салют” хөлгүүд үүний эсрэг байдлыг олон удаа харуулж байсан юм. Сансрын багууд станцыг орхин явж л байсан, тэдэнтэй юу ч л болоогүй юм. “Мир” станцад хүмүүс тасралтгүй ирдэг нь хэвийн болжээ. Кислород, хүнс, ундны усны нөөц станцад хэдэн сар хүрэлцээтэй юм. Гэхдээ станцад залгасан “Союз”  буултын төхөөрөмжийн баталгаат хугацаа дуусч байгаа юм.  Түүний тормозны систем ус төрөгчийн хэт эслээр ажилладаг,энэ бодис нь тогтворгүй болоод ялзардаг юм.  Хэрвээ тойрог замаас гарахдаа төхөөрөмжийн  зогсоох ажиллагаа бүрэн бус явагдах юм бол энэхүү ажиллагаа нь хэдэн өдөр  сунжирч, хязгаартай агаарт байгаа сансрын нисгэгчид агааргүйдэж амиа алдана.“Прогресс” пуужингийн шалтгааныг улсын комисс үзэхдээ: хоолойн насосд хог цугласнаас гал гарсан гэжээ. Бүх ижил төрлийн  пуужингуудыг шалгах ажил явагдаж байгаа бөгөөд ийм зорилгоор Францын Гвиан дахь сансрын хөлгийн Куру буудлаас хоёр пуужинг буцааж авчрах юм.

    Хэрвээ тийм осолд ”Прогресс” биш,  өөр нэгэн  нисгэгчтэй хөлөгтэй гарсан бол хүмүүсийг аврах систем ажиллах юм. Ачааны хөлгүүд дээр энэхүү системийг суурилуулдаггүй юм гэж “Новости космонавтики” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Маринин тайлбарлаад «Нисгэгчтэй хөлгийг тээсэн пуужин-тээгчтэй хоёр удаа осолдсон  байсан юм.  1975 онд гурав дахь шатлалын хэсэг дээр гэмтэл гарсан. Ослын үед аврах систем ажиллаж, толгойн хэсэг салж, сансрын нисгэгчидтэй төхөөрөмж баллистик буулт хийж, газардахдаа  Алтайн ууланд шүхрээр буусан юм. Хоёр дахь удаа  1983 онд  хөөрөхийн өмнө түймэр гарсан байна. Ослын систем  сансрын нисгэгчдийн төхөөрөмжийг  автоматаар салгахад тэд  хөөрсөн цогцолбороос 4 км ийн зайд  бууж байжээ» гэлээ. Сансрын нисгэгчдийн одоогийн буултаас хойш ОУСС-ын амьдрал хэвийн байдалдаа эргэн орж байна.  Нэг баг эх дэлхийдээ ирж, дараагийн багийг бэлтгэж байна. 10-р сарын 30 ,  11 –р сарын 14-ний сансрын  нислэгүүд амжилттай болох бөгөөд ОУСС-д байнга хүмүүс  солигдож  байна гэдэгт итгэлтэй  байна. 

Гэрэл зураг