Орос улсыг ДХБ-д элсүүлэх асуудлаар бүр 18 жил хийж буй хэлэлцээ энэ онд үр дүнд хүрч, 2012 оноос Орос улс  байгууллагын бүрэн эрхт гишүүн болно гэж Дэлхийн банкны Оросын асуудал эрхлэсэн тэргүүлэх эдийн засагч Желько Богетич мэдэгдлээ. Дэлхийн банк сүүлийн үед хэлэлцээний  явц эрчимтэй урагш ахиж байгааг үндэслэн ийм дүгнэлт хийжээ. 2010 онд ОХУ хоёр талын худалдааны салбарт гарсан маргаантай бүх асуудлыг АНУ-тай,2010 оны 12-р сард ЕХ-той уялдуулан зохицуулсан юм. ДХБ дахь эдгээр нөлөө бүхий хоёр хүчний дэмжлэг хэлэлцээнд буурьтай ахиц дэвшил гаргана гэх үндэс болсон  гэж ОХУ-ын Улсын Думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхлэсэн  хорооны гишүүн, Бүс нутгийн банкуудын холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков  хэлээд «Үнэхээр энэ онд Орос улс ДХБ-д элсэх бололтой. Учир нь АНУ-аас энэ саналыг дэмжсэн юм. Оросыг ДХБ-д элсүүлснээр Орос биш америкийн тал ба оросын түншүүд л хожих учир дэмжсэн байх. Иймээс би эл асуудалд нэг утгаар  хандахгүй байна. Нэг талаас ОХУ бол ДХБ-д элсээгүй томоохон ганц улс юм. Нөгөө талаас ДХБ-ын гишүүн болох нь  нэмэлт ачаалал, хариуцлага, ширүүн өрсөлдөөн ногдоно гэсэн үг»  гэлээ.

    Гэвч шинжээчид Дэлхийн банкны өөдрөг саналыг тэр болгон дэмжихгүй байна. Орос улсыг ирэх оноос бүрэн эрхт гишүүн болгохыг хүсч байгаа бол одоо бүх асуудлыг шийдвэрлэх байсан гэж Альфа банкны тэргүүлэх эдийн засагч Наталья Орлова хэлээд «Хэрэв Орос улс хэлэлцээний  явцыг энэ оны дундаас  наана үр дүнд хүргэхгүй бол элсүүлэх асуудлыг хойшлуулж, Герман, АНУ зэрэг  орнуудад 2013 онд сонгууль явагдснаас нь хойш шийдвэрлэнэ гэж хэлэлцээнд хамаатай шинжээчид үзэж байна. Юу гэвэл ДХБ элсэх нь нэлээд улстөржүүлсэн асуудал юм. Сонгуулийн үеийг харгалзан үзэх хэрэгтэй» гэв. Түүнээс гадна хэд хэдэн тухайлбал мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага, хөдөө аж ахуйн татаастай холбоотой асуудлуудыг зохицуулаагүй. Эдүгээ суудлын машин аж үйлдвэрийн хүрээнд угсрах  явдал хамгийн нарийн түвэгтэй асуудал  гэж ОХУ-ыг ДХБ-д элсүүлэх асуудал эрхлэсэн Мэдээллийн товчооны захирал, Эдийн засгийн дээд сургуулийн худалдааны бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээнй тэргүүлэх ажилтан Алексей Портанский хэлээд «Энэ асуудлыг хэдэн жилийн өмнө авч үзэж хэлэлцсэн. Гэвч сүүлийн жилуудэд Оросыг элсүүлэх асуудлаархи хэлэлцээ бага зэрэг саатсан юм. Энэ завсар Орос улс гадаадын автомашин үйлдвэрлэгчидтэй шинэ шинэ хэлэлцээр байгуулж, угсралтын зарим талыг өөрчлөв. Эдгээр өөрчлөлт ЕХ-ны ашиг сонирхолд нийцэхгүй байна. Энэ нь маш их хэмжээний бараг 5 тэрбум долларын хөрөнгө оруулалттай холбоотой учир Орос улсад таарч байна. Мэдээжээр Орос улс ийм хөрөнгө оруулалтаас татгалзахгүй. Гэвч энэ нь ДХБ-ын дүрмийг зөрчиж байна. Иймээс талууд тохиролцох ёстой» гэв.

     Бүх асуудлыг шийдвэрлэж, харилцан найр тавьсан ч Гүрж ОХУ-ыг ДХБ-д элсүүлэх замд саад тотгор учруулж байна. Алексей Портанский хэлэхдээ «Гүржийн байр суурь ДХБ-д элсүүлэх ажлын хэсэг хуралдаж, ОХУ-ыг ДХБ-д элсүүлэхийг зөвлөх хурадаан хийхэд саад  учруулж байна. Эл асуудлаархи хэлэлцээ үргэлжилж байна. Гүржтэй зохих шийдвэр гаргаж чадахгүй бол юм бүхэн ажлын хэсгийн гишүүн бараг 60  улсын байр сууринаас шалтгаална» гэв. Өөрөөр хэлвэл Гүрж зөвшөөрөхгүй байсан ч ажлын хэсэг урьд өмнө үзэгдээгүй алхам хийж хуралдах шийдвэр гаргах ёстой. Асуудлыг эрэгцүүлэн бодох цаг хугацаа бага байна. ДХБ-ын энэ онд  сайд нарын хэмжээнд хийх сүүлчийн  хуралдаан 2011 оны 12-р сард болох ёстой. Маргаантай бүх асуудлыг мөн хуралдааны өмнө зохицуулж, улс төрийн бүх саад тотгорыг давбал ОХУ 2012 онд ДХБ-ын гишүүн болно.