Алжирт тус улсын хувийн томоохон “Эль-Хабар”, “Эль-Ватан” сонингуудын  хэвлэх үйлдвэрийг хэсэг танхайчууд шатаажээ. Хэвлэх үйлдвэр рүү 100 орчим хүмүүс дайрч, шатах шингэн бүхий шил үйдвэрийн байр руу шидэцгээж байжээ. “Болсон явдал бидний гайхшралыг төрүүлж байна” гэж франц хэлээр гардаг “Эль ватан” сонины захирал Омар Белюше мэдэгдэв.  Тэрээр  хэвлэх үйлдвэр гурван сарын нөөц цаастай гэлээ. Ажилтнуудын шуурхай авсан арга хэмжээний дүнд түймрийг унтрааж чаджээ. “Эль-Хабар” сонины ерөнхий редактор Шерфи Резкийн ярьснаар,  гэмт хэргийн уг санаа тодорхойгүй байгаа аж.  Саяхан  Засгийн газар хувийн ХМХ-үүдийг эфирт оруулах зөвшөөрөл өгсний дараа хоёр хэвлэлийн газраас өөрсдийн радио, телевизийн сувгийг нээх бодолтой байгаа тухайгаа   зарлажээ.