Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Москвад  Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны тэргүүн У Банготой уулзалт хийнэ. Тэд хоёр талын харилцааг хэлэлцэх төлөвтэй байна гэж Интерфакс агентлаг  Кремлийн эх сурвалжаас татан мэдэллээ. Тэд хоёр улсын парламент хоорондын одоогийн харилцаа, цаашдын хэлхээ холбоог сайжруулах замыг хэлэлцнэ. У Банго, Д.Медведев нар  өндөр технологийн, хүмүүнлэгийн салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх нэмэлт боломжуудыг  хэлэлцэнэ.  Бүх Хятадын  ардын төлөөлөгчдийн хурлын Байнгын хорооны тэргүүн У Банго нь Орос улсад айлбан ёсны айлчлал хийж байгаа юм. Орос улсын ерөнхийлөгч, Хятад улсын  дарга нарын хоёр орны  парламентын  төлөөлөгчидтэй хийх уулзалтууд  нь уламжлал болсон билээ.  БНХАУ-ын тэргүүн Ху Зиньтао  2010 оны 10-р сарын 17-19 нд   ОХУ-ын Холбооны зөвлөлийн тэргүүн,  2010 оны 5-р сарын 17-20-нд ОХУ- ын Төрийн Думын төлөөлөгчдийг Хятад улсад албан ёсны айчлал хийх үеэр хүлээн авч уулзаж байжээ.